Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн дагуу айл өрхүүд сар бүр 2,500 төгрөг төлж байгаа.
Энэхүү мөнгийг өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн заавал гишүүнчлэлтэй, нийтийн эрх зүйн хуулийн этгээд болох Монголын Телевизүүдийн Холбоо(МТХ) төвлөрүүлж, өргөн нэвтрүүлгийн телевизийн үзэлтийн судалгааг үндэслэн гишүүдэд хуваарилна хэмээн уг хуулийн 20.6-д заасан.
Тэгвэл уг заалт болон бусад асуудал нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна гэж үзэн сэтгүүлч Б.Пүрэв, Глоб Интернэшнл төвийн хуульч Б.Пүрэвсүрэн нар Үндсэн Хуулийн Цэц(ҮХЦ)-д ханджээ.
МТХ-нд 18 телевиз гишүүнчлэлтэй байна.
Хуульч Б.Пүрэвсүрэн "Айл өрх сар бүр 2,500 төгрөг төлж байгаа. Албан байгууллагууд ч тэр. Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5.3, 20 дугаар зүйлийн зургаа дахь хэсэг болон 26 дугаар зүйлийн 7 дахь хэсгүүд нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна. Энгийнээр хэлбэл, 2-19 дүгээр сувгийг 18 телевиз өөрсдөө эзэлдэг. Зах зээлийн нийгэмд энэ нь байж боломгүй үзэгдэл бөгөөд шударгаар өрсөлдөх зарчим хөндөгдөж байна. Мөн "Нийтийн эрх зүйн хуулийн этгээд" гэх байгууллага гэнэт байгуулагдсан.
Эдгээр нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг, 5 дугаар зүйлийн 2, 17 дугаар зүйлийн 3 дахь зүйлийг зөрчиж байна гэж үзэж байгаа" гэв.
Сэтгүүлч Б.Пүрэв "Энэ бол хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэж үзэж байгаа. Учир нь заавал гишүүнчлэлтэй байх ёстой гэж заасан. Гэтэл хэвлэлийн эрх чөлөөнд ийм зүйлийг хориглодог. Мөн төрийн бүх байгууллага бүгд дэргэдээ хэвлэлийн алба, студитэй болчихсон. Тэд хэвлэлийн мэдээг өөрсдөө бэлтгэж, 18 телевиздээ бүгдэд нь явуулдаг. Бүгд адил мэдээлэл гаргадаг. Мэдээллийн урсгал гээд КОВИД-19-ийн үед найман телевиз бүгд адилхан мэдээлэл гаргасан. Үүнийг хэвлэлийн салбарын мэргэжилтнүүд маш их шүүмжилсэн.
2020 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн асуудлаар одоо цэцэд хандаж байгаа учир нь ямар үр дүн гаргахыг хүлээсэн. Гэтэл энэ хоёр жилийн хугацаанд нэг ч удаа МТХ тайлан гаргаагүй. Нэг ч аудитын дүгнэлт байхгүй. Олон нийтийн мэдэх эрхийг хангасан уу, реклам сурталчилгаагаа багасгасан уу, хүүхдийн эрх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх мэдээлэл, үйл ажиллагаа явуулсан уу гэдгийг та бүхэн бодоод үзээрэй" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн