Нийслэлийн долоон дүүргийн 205 өрхийн эмч, сувилагч, ажилтны төлөөлөл ЭМЯ-ны гадна жагсаж, дутуу олгосон гүйцэтгэлийн санхүүжилтээ нэхэж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Бид төрөөс халамж тэтгэмж гуйгаагүй хийсэн ажлынхаа л хөлсийг авах гэлээ. Шийдэж өгөхгүй бол тэмцлийн дараагийн аргад шилжинэ гэж байв. Харин энэ асуудалд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариу өглөө. Тэрбээр “Миний хувьд ажлаа авангуутаа ӨЭМТ-үүдийн санхүүжилттэй холбоотой асуудлаар мэдээлэл авсан. Санхүүжилтийн 80 хувийг нь олгосон. Одоо үлдэгдэл 20 хувийг олгоогүй байгаа юм билээ. Бид өнөө маргаашгүй ӨЭМТ-үүдийн төлөөлөлтэй уулзаж, шийдэх талаар ярилцана. Урьдчилж авсан мэдээллээр, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын программ хангамжид нь асуудал байгаа юм билээ. ӨЭМТ-үүдийн эмчилгээ үзүүлсэн гүйцэтгэлийг программд шивэхдээ буруу уншсан, буруу ангиллаар шивж оруулсан байна. Үүнтэй холбоотойгоор санхүүжилт дутуу гарсан гэх ойлголтыг авсан. Тиймээс программыг засаж, сайжруулж ЭМДЕГ, ӨЭМТ-үүдийн тооцоо нийлүүлж, асуудлыг яаралтай шийднэ” гэлээ.
“МИНИЙ МӨРӨӨДЛИЙН ХОТ-2040” уралдааны шилдгүүд тодорлоо
2025.06.23 11:27
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ