Баянгол дүүргийн 13-р хороо, Б.Энэбишийн өргөн чөлөө дагуу түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд шулуун коридор бүхий дугуйн болон явган хүний зам засвар шинэчлэлийн ажлыг хийж байгаа юм.
Тэгвэл дүүргийн Засаг даргын “Зөрчил арилгах арга хэмжээ авах тухай” А/147 дугаар захирамжийн хүрээнд өнөөдөр “Өргөө-1” автобусны буудлаас Е-Март худалдааны төвийн уулзвар хүртэлх явган зам дагуу байршуулсан 23 түргэн үйлчилгээний цэг (ТҮЦ)-ийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
Дээрх ажлыг дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын алба хаагчид болон Хороодын Засаг дарга Ажлын албаныхан хамтран зохион байгуулж байгаа юм.
Мөн ТҮЦ нүүлгэсний дараа тухайн байршлуудад “Баянгол шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын зам талбайн цэвэрлэгчид цэвэрлэгээ хийж байгаа бөгөөд тасалсан цахилгаан утасны аюулгүй байдлыг хангах ажлыг Хэрэглэгчдэд үйлчлэх төв болон 13-р хорооны Ажлын алба, олон нийтийн байцаагчид хариуцан ажиллаж байна.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн