Дэлхийн цаг уурын байгууллагын шинжилгээгээр, цаг уурын хямрал уулсын оройгоос далайн гүнд хүртэл 2022 онд улам бүр эрчимжсэнийг тодорхой болгов. ДЭМБ-аас жил бүр гаргадаг уг тайланг "Дэлхийн эрүүл мэндийн үзлэг" гэж ойлгож болно. Уг тайланг гаргахдаа дэлхийн бохирдлын түвшин, далайн түвшний өсөлт зэрэг хэд хэдэн зүйлд дүн шинжилгээ хийдэг.
2022 онд дэлхий уур амьсгалын хэд хэдэн рекорд эвдэгджээ. Тэдгээрийн хэд хэд нь энэ жил ч бас үргэлжлэх төлөвтэй байна. Өнгөрсөн онд далай тэнгисийн температур хамгийн дээд цэгтээ хүрсэн. Мөсөн голууд хайлж, далай тэнгисийн температур нэмэгдсэний улмаас далайн усны түвшин ч дээд цэгтээ хүржээ. Европын Альпийн нуруунд мөсөн голууд хайлж Швейцарь улс ч бас 2021-2022 оны хооронд мөсөн голын эзэлхүүнийхээ зургаан хувийг алдсан байна.
Антарктидын мөс 2022 оны хоёрдугаар сард 1.92 сая хавтгай дөрвөлжин км болтлоо буурсан нь түүхэн доод түвшин юм. Түүнчлэн метан, нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг бохирдлын түвшин 2021 онд түүхэн дээд хэмжээндээ хүрсэн.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй цаг агаарын эрс тэс үзэгдэл олон сая хүнд нөлөөлж, хохирол учруулсаар байна. Тухайлбал, өнгөрсөн онд Хятадад түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй, удаан үргэлжилсэн ган гачиг тохиосон. Зүүн Африкт ч мөн ган гачиг нүүрлэж, энэ оны нэгдүгээр сарын байдлаар 20 сая гаруй хүн хүнсний аюулгүй байдлын хурцадмал хэлбэртэй тулгараад байна. Европт хэт халалтын улмаас 15 мянга гаруй хүн нас барсан. Пакистанд аадар бороо үргэлжлэн орсны улмаас 1700 хүн амь үрэгдэж, найман сая шахам хүн дүрвэн, 30 тэрбум ам.долларын хохирол учирчээ.
Гэвч хамгийн эмзэглэмээр мэдээ нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн бага хувь нэмэр оруулсан улсууд хамгийн их хэмжээний хохирол амсч байна.
Эх сурвалж: CNN
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ