Дэлхийн хоёрдугаар дайны үед 1000 гаруй олзны цэрэг тээвэрлэж яваад живсэн Японы хөлөг Зүүн Хятадын тэнгисээс олджээ. Монтевидео Марү нэртэй хөлөг Филиппиний баруун хойд эрэг дэх Лузон арал орчимд 4000 метрийн гүнд байсан аж.
Уг хөлөгт 16 орны 1060 хоригдол байсны 850 нь Австралийн алба хаагч байжээ. Тэднийг 1942 оны долдугаар сарын 1-нд хуучин Австралийн засаг захиргаанд байсан Шинэ Гвинейгээс тухайн үеийн Японд эзлэгдсэн байсан Хайнан руу тээвэрлэж явсан байна. Гэвч АНУ-ын шумбагч онгоц Монтевидео Марүг дэлбэлснээр хөлөг живжээ. Гэхдээ тухайн үеийн тэмдэглэлд дайны олзлогдогсдыг тээвэрлэж яваа гэж бичээгүй аж.
Австралийн тэнгисийн цэргийн түүхэнд ийм олон хүнээ нэг дор алдсан үйл явдал болж байгаагүй байна. Тус улсын Шадар сайд Ричард Марлес өнөөдөр /2023.04.22/ хөлөг онгоцны сэг олдсон талаар твиттер хуудсаараа дамжуулан албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр "Австралийн тэнгисийн цэргийн түүхэнд тохиосон хамгийн эмгэнэлтэй хэрэг ийнхүү хаагдлаа. Онгоц олдохгүй байсан тул амь үрэгдсэн хүмүүсийн ар гэр энэ хэргийг орхиж чадахгүй байсан" гэж хэлэв.
Австралийн армийн дэслэгч генерал Саймон Стьюарт хэлэхдээ "Хөлөг онгоцыг олох хүртлээ бууж өгөөгүй "Silentworld" баг, хайгуулчид, Дайны хохирлыг барагдуулах армийн тусгай багт талархлаа илэрхийлье. Ийм үйл явдал олон жилийн дунджаар цөөрсөөр байна. Мөн мөргөлдөөнөөс болж хүний амь хохирдог явдлыг бидэнд сануулсаар байна. Бид мартаж болохгүй" гэжээ.
"Ийнхүү хөлөг онгоцыг олсоноор Австрали улс өөртөө үйлчилж байсан хүмүүсийг үргэлж дурсан санаж, хүндэтгэж явах болно гэдгээ харуулж байна. Энэ бол бид мартахгүйн баталгаа" гэж Австралийн ерөнхий сайд Энтони Албанез хэллээ.
Эх сурвалж: CNN
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ