Орос болон Украины талууд ням гарагт нийт 100 цэрэг харилцан солилцсон тухай CNN агентлаг мэдээлжээ. Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр энхийн хэлэлцээрийн үр дүнд Украйны талд баригдаад байсан Оросын 50 цэрэг эх орондоо эргэн ирсэн байна.
Украйны Ерөнхийлөгчийн ажлын алба мөн уг солилцоог баталсан бөгөөд Оросын талд баригдаад байсан Украйны 50 цэрэг гэртээ ирсэнийг мэдэгджээ. Володимир Зеленськийн ажлын албаны дарга Андрей Ермак Чернобылийн цөмийн цахилгаан станц, Мариуполь, Донецк, Херсон, Киев болон бусад газруудыг хамгаалж байгаад баригдсан залуусаа буцааж авчирсан тухай мэдээлсэн байна.
Мөн тэрээр энэ удаагийн солилцоо сүүлчийнх биш бөгөөд үлдсэн хүмүүсээ ч буцааж авчрах зорилготой байгаа гэжээ. Оросын цэргүүд Украины нутагт дайран орсноос хойш 11 сарын хугацаанд талууд нийт 36 удаа барьцааны иргэд болон цэргүүдийг солилцсон байна. Эдгээр солилцооны үр дүнд Украины 1,646 хүн эх нутагтаа буцжээ.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ