Өнгөрсөн долоо хоногт нэрт зохиолч Харуки Муракамигийн шинэ ном худалдаалагдаж эхэлсэн билээ.
Англиар “The City and Its Uncertain Walls” (Хот ба түүний тодорхойгүй хана хэрмүүд) нэртэй уг ном нь түүний зургаан жилийн дараа гаргаж буй шинэ бүтээл юм.
Токио хотын нэг номын дэлгүүр Муракамигийн номыг худалдаалж эхлэх цагийг том LED дэлгэц дээр тоолж, гадаа нь олон зуун уншигч дугаарлан хүлээж байв.
Энэ үеэр тэдгээрийн зарим нь авсан номоо нэг шөнийн дотор уншиж дуусгасан бөгөөд 24 цагийн турш ажмлладаг кофе шопт ном уншиж суугаа хүмүүсийн зураг сошиал ертөнцөд тараад байсан юм.
Шинэ номоо Мураками цар тахлын гурван жилийн хугацаанд бичжээ.
661 хуудастай уг ном гурван бүлэгтэй бөгөөд гол дүрийн баатрын өсвөр наснаас дунд нас хүртэлх түүхийг өгүүлдэг аж. Цар тахлын үед бичигдсэн тул хүний ганцаардал, бусдаас тусгаарлагдсан амьдралын тухай зохиолд гардаг байна.
“Энэ номоо би Японд коронавирусийн тахал эхэлж байсан 2020 оны гуравдугаар сард бичиж эхэлснээсээ хойш бараг гурван жилийн дараа дуусгалаа” гэж 74 настай Мураками шинэ номынхоо өмнөтгөлд бичжээ.
Гурван жил бол түүний хоёр номын хооронд зарцуулж байсан хамгийн урт хугацаа биш бөгөөд 40 орчим жил үргэлжилсэн уран бүтээлийн замналынхаа хугацаанд тэр 14 роман, хэд хэдэн богино өгүүллэгийн түүвэр бичсэн нь дэлхий даяар 50 гаруй хэлээр хэвлэгдсэн юм.
Гэхдээ түүний сүүлийн ном Японд маш эрэлттэй байна. Номын эхний хэвлэлтийн 300,000 хувь нь эхний долоо хоногт дууссан тул хоёр дахь хэвлэл хийх болсныг Шинчоша хэвлэлийн газар мэдээлжээ.
Түүний өмнөх ном 2017 оны хоёрдугаар сард хэвлэгдсэн “Killing Commendatore” романы хоёр боть нь тус бүр 700,000 ба 600,000 хувь хэвлэгдэж байсан юм.
Зарим фэнүүд нь Муракамигийн номыг “өөртөө улам бүр шигдүүлдэг бүлээн, зөөлөн шавартай адил” хэмээн зүйрлэжээ. Шинэ номыг энэ оны сүүлээр англи хэл дээр орчуулж гаргах юм байна.
Эх сурвалж: BBC
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ