1889 оны энэ өдөр буюу 3-р сарын 31-нд Францын нийслэлд Эйфелийн цамхгийн нээлтийн ёслол болж, Густав Эйфель оройд нь Францын далбааг мандуулсан юм.
Франц улсын бэлгэ тэмдэг болсон алдарт цамхгийн тухай 9 баримтыг танилцуулья.
1. 1889 онд нээлт нь болж байх тэр үед Эйфелийн цамхаг дэлхийн хамгийн өндөр барилга байв. 1930 онд энэ хэргэмийг нь "Крайслер” компанийн барилга 18 метрээр ахиулан, булааж авсан юм. Одоо Эйфелийн цамхаг өндрөөрөө Францад 5-д ордог.
2. Харахад ганцхан өнгөтэй юм шиг боловч үнэндээ цамхгийг 3 өөр өнгөөр буджээ. Доод хэсэгтээ бүдэг өнгөтэй бол оройдоо цайвар болоод эхлэнэ. Цамхгийг 7 жилд нэг удаа зэврэхээс хамгаалан, 60 тонн будгаар буддаг байна.
3. Алдарт тогооч Ален Дюкасс 2-р давхарт ресторан ажиллуулдаг.
4. Хүрмэн шүхэр зохион бүтээгч эр 1912 онд шинэ бүтээлээ энэ цамхгаас туршсан ч амиа алдсан юм.
5. Дэлхийн II дайны үеэр Германд бууж өгөхийнхөө өмнө францчууд Эйфелийн цамхгийн оройд фашистуудыг гаргахгүйн тулд лифтийг нь эвдлэн сүйтгэжээ. Гэвч Гитлер залхууралгүй явган алхаад оройд нь гарч байв. 1944 онд Парисийг чөлөөлсний дараа лифтийг засварлаж, холбоотны армийн цэргүүдийг үнэ төлбөргүй гаргажээ.
6. Эйфелийн цамхгийн жижиг хувилбар дэлхийн өнцөг булан бүрт бий. АНУ-ын Лас-Вегас, Хятадын Гаунчжоу, Шэньчжэн, Румын улсын Слобоз, Данийн Копенгаген, Болгарын Варна, Казахстаны Актауд та үзэж болно.
7. Густав Эйфель цамхгийн хананд Францын тэр үеийн хамгийн алдартай 72 эрдэмтэн, инженер, математикч, зохион бүтээгчийн нэрийг сийлжээ.
8. 1925-1934 онд машины “Citroën” компани цамхгийг зар сурталчилгаандаа ашигласан. Тэр үеийн хамгийн том реклам байлаа.
9. Алдарт Томас Эдисон анх Эйфелийн цамхгийг хараад ихэд сүрдсэн гэдэг. Тэр зочны дэвтэрт “Орчин үеийн инженерийн урлагийн агуу, сор болсон бүтээлийг туурвисан инженер, ноён Эйфельд талархал дэвшүүлье. Хамгийн агуу инженер болох Бурханаас эхлэн бүх инженерийг шүтэн биширдэг Томас Эдисоноос” гэж бичиж байв.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ