surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол улс шатрын сурагчдын хоёр Дэлхийн аваргатай боллоо

Монгол улс шатрын сурагчдын хоёр Дэлхийн аваргатай боллоо

Грекийн Родес хотод дөрөвдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд шатрын сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. 53 орны 530 орчим тамирчид хөвгүүд, охидын тус бүр зургаан насны ангилалд өрсөлдсөн бөгөөд манай улсаас 30 шатарчин эх орноо төлөөлөн оюун ухаанаа уралдуулав. Монгол Улсаас зургаан шатарчин медаль (2 алт, 3 мөнгө, 1 хүрэл) хүртсэн бөгөөд охидын 7 хүртэлх насны ангилалд "Их мастер" академийн тамирчин Ц.Гэрэлт-Оюу, 11 насанд "Стейниц" академийн тамирчин Б.Буянхишиг нар тус бүр 8.0 оноогоор алтан медаль хүртэж төрийн дууллаа эгшиглүүлсэн.

Тэгвэл хөвгүүдийн 13 насны ангилалд "Босоо ноён" клубийн тамирчин Г.Тэнгүүндалай 7,5 охидын 9 насанд "Босоо ноён" клубийн тамирчин И.Цэлмүүн 8.0, 13 насанд "Мончесс" академийн тамирчин Г.Урангоо 7.5 оноогоор нар мөнгө, "Гэгээн Арвай" клубийн тамирчин Н.Содгэрэлт 6.5 оноогоор хүрэл медалийн эзэн боллоо.

May be an image of 4 people

May be an image of 4 people and child

May be an image of 10 people and chess

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1