Украины ерөнхийлөгчийг магтсан 70 настай эмэгтэй өнгөрсөн долоо хоногт Оросын шүүхээр шийтгүүлсэн тухай Мемориал хүний эрхийн байгууллага мэдээлжээ.
Тодруулбал, түүнийг Оросын зэвсэгт хүчний нэр хүндэд халдсан хэрэгт буруутгаж, 40,000 рублиэр ($500 орчим) торгосон байна.
ОХУ-ын Нальчик хотын оршин суугч Ольга Слегина өнгөрсөн оны сүүлээр кафед үйлчлүүлж байхдаа Володимир Зеленскийг “Хошин шогийн өндөр мэдрэмжтэй, сайхан залуу. Түүний хошигнолыг сонсоод бүгд инээлддэг байлаа” гэж тус кафены зөөгчид ярьж байжээ.
Тэгвэл тус кафены ажилчдаас энэ тухай цагдаад мэдээлсэн байна.
Слегинаг баривчилсан цагдаагийн ажилтан “Та манай дайсныг магтах ёсгүй” гэж хэлжээ.
Улмаар цагдаа нар хараа муутай өндөр настныг “Украин мандтугай гэж хашхирсан” гэх зохиомол мэдүүлэгт хуурч гарын үсэг зуруулсан тухай Мемориал байгууллага мэдээллэв. Харин Ольга Слегина шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болсон байна.
Володимир Зеленский нь 2019 онд Украины ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө хошин урлагийн алдартай жүжигчин байсан юм.
Украины дайн эхэлсний дараахан ОХУ-ын эрх баригчид дайныг шүүмжлэх, өөрийн зэвсэгт хүчний талаар сөрөг мэдээлэл тараахыг хатуу хориглосон хууль баталж байв.
Эх сурвалж: memorialcenter.org
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
ОХУ Украины энергийн дэд бүтэц рүү томоохон цохилт өглөө
2024.11.18 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ