Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, нийслэлийн иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг ханган ажилладаг алба хаагч нар бол хэсгийн байцаагчид юм.
Хэсгийн байцаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх чиглэлээр НЗДТГ-аас тодорхой ажлуудыг хийсээр ирсэн. Өнгөрсөн баасан гарагт /2023.04.21/ “Хэсгийн байцаагч 2023” зөвлөгөөн болж өнгөрлөө.
Тус зөвлөгөөнөөр хэсгийн байцаагч нарыг тээврийн хэрэгсэл, холбоогоор хангах, цахилгаан, дулааны зардлыг төсвөөс санхүүжүүлэх, хойшлуулшгүй ажилд хэрэглэх шатахууны лимит тогтоох, хариуцсан нутаг дэвсгэрт байр, орон сууцаар хангах, гэр бүлийн хүнийг ажлын байраар хангах, мэдлэг боловсрол дээшлүүлэх, мэргэшүүлэх чиглэлээр аян, болзолт уралдаан зэргийг зохион байгуулсаар ирсэн.
Мөн нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр “Эрүүл аюулгүй байдлын индекс” шалгаруулалтыг жил бүр явуулж, 10 хэсгийн байцаагчийг ажлын үр дүнгээр урамшуулж, 12 алба хаагчийг түрээслээд өмчлөх орон сууцаар хангаж, шаардлагатай принтерийг шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахад хэсгийн байцаагч та бүгдийн үүрэг маш чухал. Мөн бид хэсгийн байцаагч нарынхаа таатай орчинд ажиллаж, амьдрах эрхийг хангахад онцгой анхаарч ажиллах болно. Та бүгдийн ажил үйлсэд амжилт хүсье” гэлээ.
Сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд НЗДТГ-аас 2022, 2023 онд хэсгийн байцаагч нарын ажлаас халшрах хам шинж, сэтгэл санааны байдалд судалгаа хийж, эрсдэл өндөртэй 156 хэсгийн байцаагчийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээнд хамруулжээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн