Африк тивийн Кени улсын зүүн бүс нутгаас өнгөрсөн долоо хоногт нэгэн шашны байгууллагын гишүүн 21 хүний цогцос олдож байв.
Тэгвэл Ням гарагт цагдаа нар дахин 26 хүний цогцос илрүүлж, нийтдээ 47 болсон байна.
Зүүн эргийн Малинди хотын ойролцоох Шакахола нэртэй ойгоос өнгөрсөн долоо хоногт эхний цогцсуудыг илрүүлж байв. Тэгвэл тус ойн 325 гектар талбайтай хэсгийг цагдаа нар битүүмжилж, эрлийн ажиллагаа явуулж байгаа юм. Ойгоос цогцсуудаас гадна амьд хүн олдож магадгүй гэж үзэж байна.
Кени улсын дотоод хэргийн сайд Китхуре Киндики маргааш буюу Мягмар гарагт эрлийн газарт очихоор болжээ.
Кенийн цагдаа нар номлогч Пол Маккензи гэгчийн байгуулсан Good News International Church (Сайн Мэдээ Олон Улсын Сүм) шашны бүлгийн гишүүдийн үхэлтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах явцад Малинди хотоос холгүй 58 шарил илрүүлжээ. Одоогоор 47 цогцос гарган аваад байна. Нэг шарилд гурван хүүхдийн цогцос олдсон гэж Agence France-Presse (AFP) мэдээлжээ.
Номлогч Есүстэй уулзахын тулд өлсөж үхэхийг дагагчдадаа тушаадаг байжээ.
Пол Маккензиг дөрөвдүгээр сарын 15-нд баривчилсан байна. Тэрбээр “Сайн мэдээ” олон улсын сүмийн тэргүүлэгчдийн нэг гэнэ. Номлогч өөрөө шашны бүлгээ 2019 онд тараасан тул гэм буруугүй хэмээн мэдүүлсэн аж. Цогцсуудад задлан шинжилгээ хийж, үнэхээр өлбөрч үхсэн эсэхийг тогтоох юм. Малинди хотын “Нийгмийн шударга ёс” төвийн тэргүүн Виктор Каудогийн хэлснээр, шарил дээр том загалмай тавьсан нь таваас дээш цогцос оршуулсныг илтгэж байна. Өмнө нь Пол Маккензи шашны гаж урсгалтай холбоотой хэргээр хэд хэдэн удаа саатуулагдаж байсан ч нотлох баримтгүй хангалтгүй гэсэн үндэслэлээр суллагдаж байжээ.
Ойгоос амьд олдсон нэг хүн маш их сульдаж доройтсон ч амаа тас хамхиж, хүнс тэжээл авахаас татгалзсаар байгаа тухай энэхүү шашны байгууллагын үйл ажиллагааны талаар анх цагдаад мэдээлсэн хүний эрхийг хамгаалах хөдөлгөөний идэвхтэн Хуссайн Халид ярьжээ.
“Энэ хүний байгаа байдал асуудлын цар хүрээг илтгэж, ойд олон өлсгөлөн хүн байгааг тодорхой харуулж байна. Тэнд хором бүр хүмүүс үхэж байж магадгүй юм” гэж тэр ярьсан байна.
Кени улсын дотоод хэргийн сайд Киндики энэхүү эмгэнэлт үйл явдлыг “Шакахола ширэнгийн аллага” гэж нэрлээд “үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл” гэж тодорхойлжээ.
Дидди мэдээллийг нь задруулсан гэж засгийн газраа буруутгалаа
2024.10.10 13:00
Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх ял оноолоо
2024.04.26 14:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна