Бүгд Найрамдах Польш Улсын ерөнхийлөгч А.Дуда манай улсад өнөөдөр ирнэ.
Айлчлал дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал үргэлжлэх бөгөөд энэ үеэр хоёр улс эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахыг талууд зорьж байна. Монгол болон Польш улсын худалдааны эргэлт 2018-2020 онд 57.3-64.8 сая ам.доллар байсан бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уг хэмжээ бараг хоёр дахин өсөж, 98.3 сая ам.доллар болсон нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагаа цаашид ч өргөжих боломжтойг илтгэж байгаа юм.
Хүснэгт, худалдааны харилцаа, ам.доллароор
он | 2018 | 2019 | 2020 | 2021 | 2022 |
Экспорт | 268,000 | 490,000 | 436,000 | 1.02 сая | 600,000 |
Импорт | 58 сая | 64.4 сая | 56.6 сая | 83.3 сая | 97.7 сая |
Эрэлт | 58.2 сая | 64.8 сая | 57.3 сая | 84.3 сая | 98.3 сая |
Монгол, Польш хоёр улс 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш олон талаар хамтарч ажиллаж буй бөгөөд ялангуяа геологи, уул уурхайн хайгуул, аж үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааны туршлага арвин билээ.
1961-1965 онд Польшийн түүхэнд хамгийн том буюу 190 хүнтэй геологийн экспедиц байгуулагдан Монголын баруун аймгуудын нутагт геологийн судалгаа, эрэл хайгуул хийж байжээ. Тухайлбал,1962-1964 онд Монгол Алтайд Е.Рутковскийн удирдсан экспедиц, 1960-аад оны сүүлийн хагаст Вроцлавын геологичид, 1970, 80-аад онд олон улсын экспедицүүдийн бүрэлдэхүүнд геологийн судалгаа үргэлжилж, 1984 оноос Монгол-Польшийн хамтарсан экспедиц байгуулагдан Лугийн гол, Мушгиа худагт газрын ховор элементийн хайгуул хийж байв.
1963-1971 онд Варшавын их сургуулийн профессор Зофиа Келан-Яворовскагийн удирдсан Польш-Монголын палеонтологийн хамтарсан экспедиц ажиллаж, том нээлтүүд хийж, 100 шахам олдворууд олсон. Варшав дахь палеонтологийн музей баялаг үзмэртэй бөгөөд Монголоос авчирсан үзмэрүүд чухал байр суурь эзэлдэг байна.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй