surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

"DAISO" дэлгүүр хөдөлмөрийн мөлжлөг хийсэн үү?

"DAISO" дэлгүүр хөдөлмөрийн мөлжлөг хийсэн үү?

Өмнөд Солонгос дахь хамгийн том нэг долларын сүжлээ дэлгүүр болох "Daiso" нь агуулахад ажилладаг ажилчдын хөдөлмөрийг мөлжиж байна гэх шүүмжлэлд өртжээ. Мөн компанийн хөдөлмөр эрхлэлтийн журамд тусгагдсан хөдөлмөрлөх үндсэн эрх, сэтгэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэд халдаж байна гэлээ. 

Тодруулбал, "Dasio" нь Өмнөд Солонгост нийт 1440 салбар дэлгүүртэй бөгөөд агуулах болон дэлгүүрийн ажилчид нийлээд 10.000 гаруй ажилтантай. Өнгөрсөн жил тус дэлгүүр нийт 3 их наяд воны ашиг олжээ. Ингэхдээ ажилчдаа илүү цагаар ажиллуулж байсан нь тогтоогдсон байна. 

 

 

"Daiso"-ийн 2017-2022 оны үйлдвэрлэлийн ослын тайланд осолд орсон ажилчдын тоо 48-114 болж өсжээ. Үйлдвэрийн осолд ихэвчлэн дунд эргэм насны эмэгтэй ажилчид өртдөг байна. Тэд ясны хугарал болон гэмтэл авах нь элбэг байдаг гэжээ. 

2017 онд ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дээрээс тушаасан заавар, тушаалыг дуулгавартай дагах нэмэлт гэрээнд гарын үсэг зурахыг албаддаг гэх мэдээлэл шуугиан тарьсан. Тус компанийн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн үндсэн эрхийг зөрчсөн хэд хэдэн заалт байсан нь ил болсон бөгөөд байгууллагын зөвшөөрөлгүйгээр хурал, хамтын ажиллагаанд оролцож үг хэлэх, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдээлэл өгсөн тохиолдолд сахилгын шийтгэл ноогдуулна хэмээн заасан байжээ. 

Энэ тухай компанийн үйлдвэрчний эвлэлийн ажилчид хэвлэлийн бага хурал хийн олон нийтэд мэдээлжээ. Тэдний ил гарган мэдээлж буй эдгээр зүйлсэд эрх баригчид анхаарлаа хандуулж, Daiso A-Sung компанитай хийсэн гэрээгээ эргэн нэг харахыг шаарджээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1