Нийслэлийн зүгээс нийтийн эзэмшлийн зам, талбайг чөлөөлж, иргэдэд саадгүй зорчих нөхцөл, боломж бүрдүүлэхэд анхаарч буй.
Энэ дагуу автобусны буудал, явган хүний зам зэрэг нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан Түргэн Үйлчилгээний Цэг(ТҮЦ)-үүдийг нүүлгэн шилжүүлж байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу "Өргөө" кино театрын урд талын автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлсэн.
Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өчигдөр\2023.04.24\ холбогдох албаныхан газар дээр нь ажиллалаа.
Тэрбээр "Нийслэлд зөвшөөрөлтэй ТҮЦ нэг ч байхгүй. Гагцхүү тухайн дүүрэг, орон нутгаас нь худалдаа эрхлэх боломжтой хэмээн тодорхой байршил зааж өгсөн ТҮЦ л гэж бий. ТҮЦ-ийн эргэн тойронд орчны бохирдол ихээр үүсэж, иргэдийн зорчих хөдөлгөөнд саад учруулдаг.
Мөн стандартын шаардлага хангаагүй боловсруулсан хүнсээр иргэдэд үйлчилдэг зэрэг гомдол, санал олон ирдэг. Нэг талаас олон жил худалдаа эрхэлсэн, үүгээр амьдралаа залгуулж буй иргэд ч бий. Нөгөө талдаа сүлжээ эрхлэх буюу нэг хүн олон ТҮЦ ажиллуулдаг тохиолдол ч байна.
Дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс ч эдгээрийг ялгаж, салгаж ойлгох, худалдаа эрхлэгчидтэйгээ нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Дүүргүүдэд худалдаа эрхлэх боломжтой тодорхой байршил, цэгүүдийг тогтоох эрх нь бий. Тиймээс дүүргийн удирдлагууд ТҮЦ-ийн худалдаа эрхлэгчидтэйгээ харилцан тохиролцох хэрэгтэй гэсэн юм.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн "Нийслэлийн зүгээс ТҮЦ-ийг аль зам дээр, хаана байршуулах вэ гэдгийг шийдэх эрхийг дүүргүүдийн Худалдаа үйлчилгээ эрхлэх зөвлөлд өгсөн. Гэхдээ явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламж дээр байршуулах эрхгүй. Худалдаа эрхэлж, ажил амьдралаа залгуулж байгаа иргэдийн нөхцөл байдлыг ойлгож байгаа ч нийтийн эрх ашгийн төлөө нүүлгэхээс өөр арга байхгүй.
Хотын стандартын дагуу автобусны буудал, явган хүний зам дээр тохижилт хийж байна. Мөн ногоон байгууламж, дугуйн зам ч бий болно. Тэгэхээр стандартын дагуу тохижилт хийсэн талбайд ТҮЦ тавих боломжгүй. Тиймээс ТҮЦ-ийн үйлчилгээ эрхлэгчдэд худалдаа эрхлэх боломжит байршлуудыг зааж өгч байгаа" хэмээлээ.
Эх сурвалж: НЗДТГ-ын ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн