3х3 сагсан бөмбөгийн ээлжит томоохон тэмцээн энэ сарын 29-ний өдөр Япон улсад эхэлнэ. Ирэх жил Парисын Олимп болох тул одоо болж буй тэмцээн бүрийн амжилт, тоглолт бүрийн оноо олимпийн эрх авахад чухал нөлөө үзүүлнэ. Одоогоор 3х3 сагсан бөмбөгийн клубуудын дэлхийн чансааны эхний арван байрт Монголоос хоёр баг бий. Тодруулбал, Д.Дэлгэрням, Э.Дөлгөөн нарын Улаанбаатар ММС Энержи болон А.Ананд, О.Энхбаатар нарын Сансар ММС Энержи.
Дээрх хоёр баг хоёулаа “Utsunomiya Opener” тэмцээнд оролцоно. Сансар А хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн УБ Хуишан болон АНУ-ын Майами багуудтай орсон бол Улаанбаатар В хэсэгт Литвийн Раудондварис Хопстранс болон Сербийн Партизан багуудтай оржээ.
Гэмтэлтэй байгаа Э.Дөлгөөнийг орлож Л.Авирмэд Улаанбаатар багаас тоглох бол дэлхийн шилдгүүдийн нэг, саяхан Сансарт нэгдсэн Сербийн Александр Ратков Монголын төлөө анхны тэмцээндээ оролцоход бэлэн болсон аж.
The MongolZ 2025 оны эхний тэмцээний нээлтийн тоглолтодоо хожлоо
2025.02.02 15:00
Электрон спортын Монголын шилдгүүд болох FlyQuest болон Jigglin
2025.01.29 16:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй