УИХ-ын гишүүн асан Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга Ц.Оюунгэрэл, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг тойрогтоо мөнгө тараасантай холбогдуулан прокурорт ханджээ.
Тодруулбал, УИХ-ын намрын чуулган завсарлах хугацаанд гишүүд тойрогтоо ажилласан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн тойргийнхоо иргэдтэй уулзах үеэр ахмадуудад мөнгө тараасан гэх бичлэг олон нийтийн шүүмжлэлийг дагуулж байв.
Тэгвэл дээрх бичлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өчигдөр Нийслэлийн прокурорын ерөнхий газарт ханджээ. Өмнө нь тэрбээр энэ оны гуравдугаар сарын 14-ны өдөр АТГ-т хандсан ч хэрэг нээхээс татгалзсан тул Нийслэлийн прокурорт ханджээ.
Харин УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн уг асуудалд дараах тайлбар өгөхдөө, “Уржигдар Өвөрхангай аймгийн Хархорин суманд буюу тойрогтоо ажилласан. Уулзалтын дараа 5-6 ахмадад хүндэтгэл үзүүлсэн. АН-ынхан бичлэг хийгээд, мөнгө тарсан гэж бичиж байна. Монгол ёсоор ахмадууддаа 20 мянган төгрөг өгч хүндэтгэл үзүүлсэн. Улс төрийн зорилгоор тараасан бол ил өгөхгүй байх байсан. Сумын Засаг дарга намайг дагуулж яваад өндөр настай хүн нь энэ байна гэхээр нь хүндэтгэл үзүүлсэн. Түүнээс биш надад мөнгө тараах зорилго байхгүй. Тараах ч мөнгө байхгүй. Уулзалтад ирсэн таван ахмадад хүндэтгэл үзүүлсэн л ажил. Энэ бол УИХ-ын гишүүний хувьд тойрогтоо ажиллахдаа хийж болохгүй зүйл ч биш. АТГ-аас намайг дуудсан зүйл алга. Энэ асуудал дээр надад санаа зовоод байх зүйл байхгүй" гэв.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй