Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2023.04.24) хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол боллоо.
Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлд Засгийн газраас хоёр хүний нэр дэвшүүлжээ.
Нэр дэвшигч Ж.Золзаяа нь 1986 онд Улаанбаатар хотод төрсөн. 2001 онд нийслэлийн 84 дүгээр дунд сургууль, 2005 онд Отгонтэнгэр их сургууль, 2007 онд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын технологийн их сургууль, 2019 онд Монгол Улсын Их сургуулийг тус тус төгссөн. Герман хэлний орчуулагч багш, маркетингийн мэргэжилтэй, Бизнесийн менежментийн магистр.
Нэр дэвшигч Н.Монсор нь 1981 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998 онд Ерөнхий боловсролын 48 дугаар сургууль, 2004 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль төгссөн. Программ хангамжийн инженер мэргэжилтэй.
УИХ-ын гишүүдийн асуултад нэр дэвшигч Н.Монсор "Хэрэв Олон нийтийн радио телевизийн гишүүнээр дэмжигдэн ажиллах тохиолдолд тухайн байгууллагын төлөвлөгөө, тайлан тооцооны асуудалд Үндэсний зөвлөлийн гишүүдтэйгээ хамтран шийдвэр гарган оролцоно.
Бүтэц, зохион байгуулалтын хувьд одоогоор өөрчлөх гэсэн тодорхой санал байхгүй, үйл ажиллагаатай нарийн танилцаж улам илүү сайжруулах, бүтээмжийг өндөр болгох тал дээр анхаарч ажиллах болно гээд орчин үед контент бүхэлдээ гар утас руу шилжсэн, иймд технологийн хувьд энэхүү шилжилтийг хэрхэн зөв хийх вэ, Монголын Үндэсний Олон нийтийн радио телевизийн архив, сан хөмрөгийг хэрхэн аюулгүй хадгалж, хамгаалах вэ гэдэгт анхаарах болно" гэв.
Нэр дэвшигч Ж.Золзаяа "Дижитал шилжилт гэдэг бол зөвхөн сошиал медиа биш бөгөөд үзэж, сонсож байгаа хүн бүрт хүртээмжтэй ажил, амьдралыг нь илүү хялбар болгох технологийг хэлж байгаа тул Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийг хаанаас ч, хэзээ ч үзэж, сонсох тийм орчныг бүрдүүлэх нь дижитал шилжилт гэж харж байгаа, иймд энэ чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв.
Мөн тухайн байгууллагын стратеги, зорилго, бүтэц, зохион байгуулалтыг дахин эргэж харах шаардлагатай гэж үзэж байна" гэв.
Н.Монсор, Ж.Золзаяа нар бусад радио, телевизэд хөрөнгө оруулалт хийгээгүй, хувьцаа эзэмшдэггүй, ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэв.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар нэр дэвшигчдийг хэлэлцүүлж эцсийн шийдвэр гаргах юм байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ