УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хөгжлийн банкны гэрч дуудах сонсголын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо байгуулсан. Энэхүү түр хороо Хөгжлийн банктай холбоотой сонсголыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулж, Хөгжлийн банкнаас шууд санхүүжүүлсэн 3,5 их наяд төгрөг бүхий 77 зээлдэгчтэй холбоотой зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар сонсож, холбогдох гэрчүүд болон хамаарал бүхий этгээдүүдээс асууж, нотлох баримтыг шинжилнэ” гэв.
Сонсголд эхний байдлаар 700 гэрчийг дуудах тооцоолол гарсан ба түр хороонд харъяалагдахгүй гишүүд, иргэд, хэвлэл мэдээллийнхнийг ч оролцуулахгүй юм байна. Сонсголд гэрчээр дуудагдан оролцох хүмүүсээс тайлбар мэдүүлэг авах ба тэд үнэн зөвөөр мэдүүлэх үүрэг хүлээх юм.
Б.Энхбаяр гишүүний энэхүү сонсголд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл, гишүүн асан С.Бямбацогт, З.Баянсэлэнгэ, А.Сүхбат, Ц.Гарамжав зэрэг төрийн өндөр албан тушаалтнуудын нэрс ч яваа юм.
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй