Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ХҮСҮСТ-ийн дарга М.Отгонбаяраар ахлуулсан үений мэс заслын баг Монгол Улсад анх удаа атгаал ясны дээд хэсгийн гуравны хоёрыг хамарсан том хэмжээний ясны хортой (osteosarcoma) хавдрын тохиолдолд хавдрыг бүхэлд нь авч мега-протез суулгах мэс заслыг амжилттай хийлээ.
Ясны хавдрын үед том хэмжээний имплант суулгах мэс засал анх 2015 оноос эхлэн доод мөчдөд хийж эхэлсэн ба энэ удаагийнх нь дээд мөчид хийсэн анхны тохиолдол юм.
Уг мэс заслыг хийснээр хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, мөчийг тайрахгүй хадгалж үлдэх, хөл, гар, мөчдийн үйл ажиллагаа эргэн сайжрах, эх орондоо эмчлэгдэх боломжтой болж, гадагш явах санхүүгийн дарамтаас чөлөөлөгдөнө. Уг эмчилгээний тохиолдлын мега-протез нь тухайн хүн өсөж томроход сунгагдах боломжтой тул дахин солих шаардлагагүй юм.
Мэс заслын багт үений мэс заслын эмч Н.Энхтайван, Ө.Баярцэнгэл, МХНТ-ийн мэдээгүйжүүлгийн эмч Х.Баялагмаа, сувилагч Б.Түмэнжаргал, Ч.Лхагвасүрэн, Э.Долгорням нар оролцжээ.
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
Ибупрофен-Денк 400 мг шахмал эмийг жоргүй олгоно
2024.10.23 14:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн