Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгын байранд долоо дахь өдрөө үргэлжилж байна. "НВЦ" ХХК-д зээл олгоход хахууль авсан гэх хэрэгт холбогдсон Хөгжлийн Банкны ахлах мэргэжилтэн асан Л.Аззаяа мэдүүлэг өглөө. Тэрбээр "Хөгжлийн Банканд ахлах мэргэжилтнээр ажиллаж байх хугацаандаа зээлийн шалгуур үзүүлэлтэд нийцэхгүй, зээлийн дарамтад орсон, эргэн төлөлтөд эрсдэл орсон гэх дүгнэлт гарсан "НВЦ" ХХК-д 21 сая ам.долларын зээл олгохын өмнө судалж, зээлийн удирдлагын хороонд зээлийн шалгуур хангасан мэтээр танилцуулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн.
Би "НВЦ" ХХК-ийн захирлыг танихгүй. Тус компанийн зээлийн хүсэлтийг судлах үүргийг шууд удирдлагаас аваад зээлийн мэргэжилтний хамт судалж, танилцуулгыг бэлтгэж, хувьдаа шаардлага хангасан хэмээн үзэж харьяалагдах газрын захирал болон хорооны даргын зөвшөөрөлтэйгөөр зээлийн санал хэлбэрээр мэргэжилтэн Тэмүүжин, Мөнхбаяр нарын хамт танилцуулсан. Зээлийн шийдвэр гарч гэрээ байгуулагдаж, олголт хийгдсэний сар гаруй хугацааны дараа гадуур явж байхад Ц.Баатарбилэг асуух юм байна, байгаа газарт чинь яваад очъё гээд ирсэн. Машинд нь ороход мөнгө өгөх гэж оролдсон. Хэдэн төгрөг байгааг мэдээгүй. Тэгээд ч аваагүй. Та ингэж болохгүй гээд машинаас нь буусан. Ц.Баатарбилэг гэх хүн зогсоо зайгүй над руу залгаад байсан. Удахгүй ахиад гараад ирээч гэсэн. Гараад очиход цагаан тортой цаасан юм өгчхөөд бэлэг юм аа гэж хэлээд яваад өгсөн. Тухайн үед арваннэгдүгээр сар учраас харанхуй хүйтэн байсан болохоор хальт үзэхэд оргилуун дарс шиг харагдсан. Шинэ жил болох гэж байгаа учраас бэлэг гэж өгч байгаа юм байна гээд их юм бодоогүй. Тухайн үедээ задалж үзээгүй. Мөрдөн байцаалтын явцад дурдсан зүйлийг буцааж өгсөн. Ахлах болон мэргэжилтний ажил эрхэлж байсан атал яагаад нийтийн албан тушаалтан болоод байгааг ойлгохгүй байгаа. 2021 онд хүүхэд асрахаар чөлөө авахдаа өргөдлөө өгөөд ажлаа гарсан" хэмээн ярилаа.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо