surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Улаанбаатарт 12 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно

Улаанбаатарт 12 хэм дулаан, ялимгүй хур тунадас орно

2023 оны дөрөвдүгээр сарын 26-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, Дорнод-Дарьгангын тал нутгаар +12…+17 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +16…+21 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. +10…+12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +11…+13 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. +10…+12 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 1 градус дулаан, харьцангуй чийг 43 хувь, агаарын даралт 856 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. Оройдоо өснө.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1