Цагдаагийн байгууллагад 2021 оны 11 дүгээр сард “Иргэн Д 2020 оны наймдугаар сараас хойш сураггүй алга болсон” тухай мэдээлэл бүртгэгджээ.
Уг мэдээллийг шалган шийдвэрлэх, эрэн сурвалжлах ажиллагааг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын Мандал сумын Сум дундын цагдаагийн хэлтсээс явуулсан юм. Гэвч эрэн сурвалжилсан иргэн олдоогүй учир гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрэн сурвалжилж буй иргэний амийг хөнөөсөн байж болзошгүй нөхцөл тогтоогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ...тоотод нэгжлэг хийх санал Прокурорт хүргүүлэн зөвшөөрөл авч, нэгжлэг хийх ажиллагааг энэ оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр прокурор, шинжээч эмч, криминалистикийн шинжээч нарыг оролцжээ. Нэгжлэгийн үеэр тус тоотын хашаанд байх хуучин жорлонгийн шороог ухахад даавуунд ороосон хүний цогцос гарсан байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М гэгч нь 2020 оны наймдугаар сарын 09-10-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед хохирогч Д-тэй маргалдан, улмаар амь насыг нь хохироож, О-той хамтран түүний цогцсыг хашааныхаа жорлонд хийн булж нуусан болохыг тогтоожээ.
Хүний амь насыг хохироон, цогцсыг нь нуусан гэмт хэргийг цагдаагийн алба хаагчид ийнхүү хоёр жил найман сарын дараа илрүүлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эх сурвалж: ЦЕГ
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй