Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.26) “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзулыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, “Грек улсад зохион байгуулагдсан Сурагчдын дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээнээс Монголын баг хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, багаараа гуравдугаар байрт шалгарсан юм. Дэлхийн оюуны их наадамд шилдгүүдтэй өрсөлдөн, оюуны спортоор Монголчууд дэлхийд үнэлэгдэж байгааг нотлон харуулсан баг тамирчдад болон Монголын шатрын холбооны удирдлагуудад баяр хүргэе. Гурван сая хүн амтай Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуус оюуны спортод цахиур хагалж, манай улсын баг дэлхийн шилдэг таван багийн нэгээр шалгарсан нь бахархалтай байна” гээд “Ази тивийн оны шилдэг өсвөрийн рапид шатарчин”-аар шалгарсан Д.Мөнхзулд баяр хүргэж, амжилт хүсэв.
Д.Мөнхзул нь 2014 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Дурбан хотноо зохиогдсон Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний найм хүртэлх насны ангилалд тэргүүн байр эзэлж, дэлхийн аваргын анхны цомоо авч байсан. Мөн Румын Улсын Мамаиа хотод өнгөрсөн оны есдүгээр сард болсон Өсвөрийн шатарчдын 14, 16, 18 насны ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 өргөөс 8.5 оноо авч хожигдолгүй түрүүлснээр дэлхий хошой аварга болжээ.
Дэлхийн хошой аварга, олон улсын шатрын холбооны мастер Д.Мөнхзул "Гэгээн арвай" клубийн их мастер Б.Гүндаваа багшийн гавь юм.
Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатарт Азийн шатрын холбооны Зүүн Азийн бүсийг хариуцсан ерөнхийлөгчийн зөвлөхөөр томилогдон ажиллах болсонд нь баяр хүргээд Монгол Улсаас анх удаагаа энэхүү нэр хүндтэй албанд томилогдож байгааг онцлон тэмдэглэв.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ