Нийслэлд баригдаж буй зайгүй, өндөр орон сууцны хорооллууд хүний амиар босч байгаа гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй олон давхар хотхон, хороолол, оффисын байруудын гадна цэвэрлэгээний ажил хүний эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэл үүсгэж байна. Үүний нэг жишээг иргэд өчигдөр /2023.04.25/ цахим хуудаст нийтэлсэн. Тодруулбал, бэхэлгээний даацын олсыг автомашины дугуйнаас хүлж тогтоосон хүний аминд эрсдэлтэй нөхцөл байдлын талаар иргэн өөрийн цахим хуудастаа мэдээлжээ. Барилгын гадна цэвэрлэгээг хийж байгаа ажилчдын амь нас хамгаас чухал. Тиймээс ажил үүрэг гүйцэтгэх орчин нөхцлийг хангаж буй аж ахуй нэгжүүд нэгдүгээрт хөдөлмөрийн аюулгүй байдал /ХАБ/-ын стандартыг хангаж ажиллах хэрэгтэй.
Хэрэв ХАБ хангаагүй бол Зөрчлийн тухай хууль болон бусад хуулиар тухайн компанид хариуцлага тооцно. Мэргэжлийн хяналтын байгууллага татан буугдсан ч чиг үүргийн дагуу харьяа нэгжүүд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах ёстой.
Тэгэхээр зураг дээрх нөхцөлд Барилга хот байгуулалтын яам болон нийслэлээс арга хэмжээ авч, хариуцлага тооцох нь. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, барилгын талбайд ажиллах техник хэрэгсэл нь бүрэн бусаас болж ослоор нас барах хүний тоо огт буурахгүй нэмэгдэж байна. Угтаа барилга захиалсан компани, гүйцэтгэгч аж ахуй нэгж, ажил үүрэг гүйцэтгэгч буй хүн аль аль нь хариуцлагатай байх ёстой. Гэтэл эрсдлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын тавьсан шаардлагыг хүлээж авдаг хүн, нэгж байхгүйгээс дулааны улирал эхэлснээс хойш сар бүр хүний эрдэнэт амь эндэж байна.
Тухайлбал, өнгөрсөн 2022 оны хагас жилийн байдлаар барилгын үйл ажиллагаанд ХАБ хангаагүйгээс нийт таван хүн амь насаа алдаж, 27 барилгын компанийн үйл ажиллагааг зогсоожээ.
Дээрх ослын дийлэнх нь крантай холбоотой гарсан. Харин гадна цэвэрлэгээний ажил гүйцэтгэгч аж ахуй нэгжийн хүн унаж бэртсэн ослыг тус статистик мэдээнд хамааруулаагүй байна.
Нийтийн эзэмшлийн зам талбайтай ойр, оршин суугчид байнга хөдөлгөөнтэй байдаг байршилд барилга барьж буй тохиолдолд хамгаалалт бэхэлгээ, тусгаарлах хашааг заавал барьсан байна гэж заасан. Мөн барилгын давхраас шалтгаалж хамгаалалтын бэхэлгээ, тор зэргийг зориулалт, стандартын дагуу татаж, кран ажил явуулж байх үед зориулалтын бэхэлгээг сайтар шалгах, цэвэрлэгээ үйлчилгээ хийхэд холбогдох журамд үүрэг болгосон байдаг. Тухайлбал, барилгын ажилд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах нийтлэг журамд тусгаснаар:
- 2.1.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах, аюул, ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг захиалагч, гүйцэтгэгч хариуцан хэрэгжүүлнэ
- 2.2.Барилгын ажлын талбай түүний гаднах эрсдэл бүхий орчны аюулгүй байдлыг барилгын ажлын зохион байгуулалт, технологийн үйл ажиллагаатай нь уялдуулж, хангах талаар дараах баримт бичигт тусгана
- 2.2.1.цогцолбор барилга болон хороолол, хотхоны хувьд барилгын зохион байгуулалтын төсөлд
- 2.2.2.тухайлсан барилгын хувьд ажил гүйцэтгэх төсөлд.
- 2.3.Энэ журмын 2.2.1-т заасан баримт бичигт үндэслэн цогцолбор барилга болон хороолол, хотхоны “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг захиалагч боловсруулж батална
- 2.4.Энэ журмын 2.2.2-т заасан тухайлсан барилгын “Барилгын ажлын талбайн зохион байгуулалтын зураг”, “Барилгын ажлын талбайд дагаж мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн заавар”-ыг гүйцэтгэгч боловсруулж, захиалагчтай хамтран батална гэжээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй