surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хаяанд ирсэн ДАШТ-д хүч үзэх Монгол боксчид

Хаяанд ирсэн ДАШТ-д хүч үзэх Монгол боксчид

Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ ирэх тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болно.

Ташкентын рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

ДАШТ-д тулалдах Монголын боксчид:

  1. 48 кг: Ганхуягийн Ган-Эрдэнэ
  2. 51 кг: Хархүүгийн Энхмандах
  3. 54 кг: Доржнямбуугийн Ганболд
  4. 57 кг: Хархүүгийн Энх-Амар
  5. 60 кг: Тэгшжаргалын Энхтөр
  6. 63.5 кг: Баатарсүхийн Чинзориг
  7. 67 кг: Баттөмөрийн Мишээлт
  8. 71 кг: Отгонжаргалын Бямба-Эрдэнэ
  9. 75 кг: Жаргалын Отгонжаргал
  10. +92 кг: Хайлигийн Бекнур

Тэмцээний нийт шагналын сан 5.2 сая ам.доллар бөгөөд алтан медаль 200 мянга, мөнгө 100 мянга, хүрэл медалийн амжилт гаргавал 50 мянган ам,доллар гардан авах юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1