УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.04.27/ хуралдаанд УИХ-ын гишүүн Хасуурын Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг дөрөвдүгээр сарын 25-ны өдөр хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг танилцуусан.
Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэг явуулах үед Ажлын хэсэг төслийн талаарх нийт 93 зарчмын зөрөөтэй саналын томьёолол бэлтгэж, зарчмын зөрүүтэй санал нэг бүрээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх зарчмын зөрүүтэй саналуудын ихэнхийг дэмжсэн байна.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүнд асуулт асууж хариулт авсан бөгөөд хуулийн төсөлд гишүүд шүүмжлэлтэй хандсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар 33 зүйлтэй хууль дээр 96 зарчмын зөрүүтэй санал хураагдаж хуулийн чинь чанарыг харуулж байна. Хуулиа чанартай оруулж ирэхийг анхааруулан завсарлага өгсөн юм.
УИХ-ын гишүүн П.Анужин:
"Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд 33 зүйлтэй хууль байна. Өнөөдөр бараг 90 гаруй зарчмын зөрүүтэй санал хураана гэж байгаа. 33 зүйлтэй хуулинд 90 гаруй зарчмын зөрүүтэй санал оруулж ирэхээр энэ хууль чинь үлдэж байгаа юм уу! Үүнийгээ Ажлын хэсэг нь татаж, цэгцэлж оруулж ирэхгүй юм уу?
Ямар учиртай зарчмын зөрүүтэй санал юм бэ. 70 орчим нь үндсэн хуультайгаа холбоотой, 20 орчим нь дагалдах хуультайгаа холбоотой юм байна. Гэхдээ ийм хууль байж болдог юм уу?" гэсэн асуултад УИХ-ын гишүүн Хасуурын Ганхуягийн хариулт,
Тэрбээр "зарчмын зөрүүтэй олон санал гарсан. Гэхдээ энэ бол яаралтай горимоор Засгийн газраас өргөн барихдаа зарим зүйлийг орхигдуулсан, дутуу дулимаг зүйл гарсан. Тиймээс Ажлын хэсэг дээр Төрийн захиргааны төв байгууллагаас мэдээллүүд нэмж аваад, судалгаа хийлгэсэн. Тийм ч учраас үүн дээр зарчмын зөрүүтэй саналууд орж ирсэн. Хууль санаачлагчид буцааж болно. Гэхдээ асуудал нь нэн яаралтай горимоор орж ирсэн буюу Засгийн газар “аялал жуулчлалын жил” гээд зарлачихсан, хууль нь батлагдаагүй байгаа" гэв.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн