Явган хүний замын засвар, шинэчлэлт дүүргүүдэд үргэлжилж байна гэж нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв.
Хамгийн их нягтаршилтай бүс болох Их тойруу, Бага тойрууд иргэдийн явган алхах, дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлэх үүднээс явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулж байна.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Одбаяр “Судалгаагаар Их тойруугийн бүсэд нягтаршил, явган зорчилтын эрэлт маш өндөр гарсан. Нэн түрүүнд Бага тойруугийн бүс болон төвлөрсөн бүс болох Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 15, 18 дугаар хороонд явган зорчилтыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзээд явган замыг өргөсгөх ажлаа эхлүүлсэн. Мөн зам дагуух, шаардлагагүй авто зогсоолуудыг явган болон дугуйн зам болгон шинэчлэхээр нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж, сайжруулах зорилт тавьсан. Одоогоор 13 байршилд 17353 ам метр явган болон дугуйн замыг шинэчлэн сайжруулаад байна. Ингэхдээ явган хүний замыг 2.5-3 метр, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөн тохижуулсан” гэв.
2023 онд уг ажлаа үргэлжлүүлэн, 20 байршилд явган болон дугуйн зам талбайг засаж сайжруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зогсоолуудыг буулган нэгдүгээр эгнээг чөлөөлөх аж. Ингэснээр явган замаа өргөтгөж, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх боломжтой. Мөн 3,4 дүгээр хорооллын Имартаас “Өргөө” кино театр хүртэлх явган замыг шинэчилж, явган зорчиход саад болж буй зогсоолуудыг зөв геометрт оруулахаар төлөвлөсөн байна.
Иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн 187 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4522 гараашийг буулгаж, 81396 ам метр талбайг чөлөөлжээ. Мөн 354 байршилд 17756.1 метр хашаа, хайсыг буулгав. Чөлөөлсөн талбайд явган хүний зам, авто зам, дугуйн зам, ногоон байгууламж, авто зогсоол, тоглоомын талбай зэрэг тохижуулжээ.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй