Хөгжлийн Банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан ес дэх өдрөө\2023.04.27\ Улаанбаатар чуулгын танхимд үргэлжиллээ.
Уг шүүх хуралдаанаар "Вертекс майнинг партнер" ХХК-ийн олгосон зээлийн асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр “эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн, Хөгжлийн Банкны захирлын үүрэг гүйцэтгэгч асан Г.Амартүвшин мэдүүлэг өглөө.
Тэрбээр "Зээлийн үйл ажиллагаатай холбоотой ажлыг сайн мэднэ. Хөгжлийн Банкийг арилжааны банкны зарчмаар ажиллуулдаг байсан. ААН-үүд хүсэлт гаргасан бол хурдан шуурхай хариу өгдөг гэж хэлдэг байсан. Энэ нь дарамт шахалт биш. Энэ банк хуульд заасны дагуу зээлээр ашиг олдог.
Ихэнх зээлийг эрсдэлтэй гэж үздэг. Зээлийн эрсдэлийг бодитоор үнэлж, хүүгээс ашиг олох нь чухал. Тус компанийн зээлийг хэлэлцэхэд 17 хүн оролцсон. Олон нийтийн сүлжээгээр намайг дангаараа найздаа зээл гаргасан гэсэн юм ярьсан. Зээл олголтын асуудлыг эрүүгийн хуулийн нүдээр харах буруу.
"Вертекс майнинг партнер" ХХК-ийн барьцааг 69 тэрбум төгрөгөөр үнэлсэн. Харин 33 тэрбум төгрөгийн зээл олгосон.
Яг үнэндээ 2019 онд Х.Ганхуяг бид хоёр найз нөхдийн холбоотой байгаагүй. Хөгжлийн Банкнаас өмнө Хас банкны захирлаар ажилладаг байсан. Монгол Улсын томоохон ААН-үүдийн захирлыг танина. Энэ миний ажил байсан.
Дэлхийн залуу удирдагчид, ерөнхийлөгчдийн байгууллагын Монгол дахь салбарт том компанийн захирлууд байдаг. Үүнд миний бие, Х.Ганхуяг захирал гишүүнчлэлтэйгээрээ хамаарал бүхий болоод байгаа юм шиг.
Тус компанид зээл олгох ТУЗ-ийн 80 дугаар тогтоолыг гаргуулсан гэж байгаа. Би ТУЗ-ийн гишүүдийг танихгүй. Ер нь Хөгжлийн Банканд орохоос өмнө төрийн албан тушаалтнуудыг таньдаггүй байсан.
"Вертекс майнинг партнер" ХХК-ийн зээл нь хангалттай барьцаатай байсан. Манай мэргэжилтнүүд зөв үнэлгээ тавьсан. Хөгжлийн Банкны зорилтод бүрэн нийцэж, зориулалтын дагуу зарцуулагдсан.
Энэ зээлийг гаргуулахын тулд Хөгжлийн Банкны залуучуудад нөлөөлсөн, дарамталсан асуудал байхгүйг хариуцлагатай хэлж байна" хэмээн ярив.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо