Сонгох, сонгогдох эрх бол Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүрийн эдэлбэл зохих онцгой эрх юм.
Одоогийн байдлаар Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль, болон Орон нутгийн сонгууль гэсэн гурван төрлийн сонгуулийг зохион байгуулж ирлээ. Энэ байдал нь 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдаж, шууд ардчилал, иргэний оролцооны хэлбэр шинэ шатанд хүрснээс үүдэлтэй гэж болно.
Гэвч өнөө цагт сонгууль, сонгуулийн тухай хууль утгаа алдаж хэн эрх ямба ихтэй, эрх мэдэлтэнтэй холбоо сүлбээ сайтай нь сонгогдох эрхээ авдаг болж.
Энэхүү бугширсан булхайтай жишгийг иргэд олон нийт харсан атлаа мөн л дуугарч нэг үзэцгээгээд дуугүй болж амаа барьцгаав. Учир явдал нь сонгууль булхайтай гэж хашгирцгаадаг иргэд өөрсдөө мөнгөний өмнө боол болж, худалдагдсанаас сонгуулийн булхайчид урдах замаа улам дардан болгожээ.
Булхайн жишээг бултуулалгүй хамгийн сайн харуулж байгаа сонгуулийн нэг хэлбэр бол УИХ-ын сонгууль.
Угтаа УИХ-ын сонгуулийг хэрхэн явуулахыг 2019 оны 12-р сард баталсан Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар зохицуулсан байдаг.
Тус хуулинд сонгогдохын тулд иргэдэд мөнгө, үнэ бүхий зүйлс тараах нь хориглогдсон байдаг ч, энэ мэт үйлдэл хэдэнтээ гарч, нэр бүхий хэдэн гишүүд томилогдсон нь ил болж байв.
Будлиантай, булхайтай сонгуулийн зарчмыг буруу замаас нь зүгшрүүлэх үүднээс УИХ-ын даргын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 45 дугаар захирамжаар парламентын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан.
Үүнээс үүдэн УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг болон УИХ дахь АН-ын бүлгээс тус тус өргөн бариад буй.
Тодруулбал, 4 дүгээр сарын 5-нд ажлын хэсгийн ахлагч Н.Энхболд, гишүүн Т.Доржханд, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг, О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өөр нэг хуулийн төслийг тус тусдаа Г.Занданшатарт өргөн барьсан.
Энэ нь нэг ажлын хэсгээс, нэг өдөр өргөн барьсан сонгуулийн хуулийн хоёр өөр төслийг нэгтгэж хууль болгон 2024 онд УИХ-ын сонгууль мажоритар болон пропорциональ хосолсон тогтолцоогоор явуулахаар тусгагдсан байв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн төсөлд:
УИХ-ын О.Цогтгэрэл нарын өргөн барьсан хуулийн төсөлд:
Эдгээр төсөлд сонгуулийг хосолсон тогтолцоогоор явуулах замаар санал гээгддэг явдлыг арилгах, сонгуулийн зардлыг бууруулах, гадаад улс оронд ажиллаж амьдарч буй иргэдийг сонгуульд оролцуулах зэрэг асуудлыг тусгасан юм.
Хэрэв тус хууль олон нийтэд танилцуулагдаж байгаа шигээ хэрэгжиж чадвал нэр дэвшигчдийн санал хуваах зэрэг асуудал үгүй болох, хэн эрх ямба өндөртэй нь сонгогдохгүй ижил тэгш зарчмаар сонгогдох боломж үүснэ.
Өргөн баригдаад буй хуулийн төсөл хоёул пропорциналь тогтолцоог тусгаж өгсөн байгаа тул ирэх сонгууль холимог тогтолцоогоор явагдах нь тодорхой болж байна. Тус тогтолцоо нь нээлттэй болон хаалттай гэсэн хоёр хувилбартай байдаг.
Нээлттэй хувилбарт сонгогч нам төдийгүй нэр дэвшигчдэд саналаа өгөх боломж бүрдэг.
Харин хаалттай хувилбарт иргэд зөвхөн намын нэр дугуйлж, улс төрийн намын өөрсдийн шалгуураар эрэмбэлж жагсаасан улстөрчид тухайн саналын хувиар эхнээсээ сонгогддог зарчимтай.
Эдгээр хувилбуудад давуу болон сул талууд мөн байгаа. Тэдгээрийг танилцуулбал,
Хаалттай хувилбарын давуу тал нь сонгогч зөвхөн намын төлөө санал өгдөг. Нэрсийг нам өөрсдийн шалгуураар гаргадаг. Харин сул тал нь намдаа нөлөөтэй этгээд жагсаалтад багтан сонгогдох боломжтой байдаг.
Нээлттэй хувилбарын давуу тал нь сонгогчдод намаас гадна нэр дэвшигчийн нэр санал болгодог. Ингэснээр эрэмбэ гэх ойлголт үгүй болж, сонгогчдод санал болгосон бүх улстөрчдөд тэнцүү боломж үүсдэг.
Ингээд ирэх сонгууль иргэдэд ээлтэй сонгууль болох уу? Эрх баригчдад ээлтэй сонгууль болох уу? гэдгийг харж, хүлээж суух л үлдлээ.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо