Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Сонгуулийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн Б. Пүрэвдорж өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнгөрсөн жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэж байхад манай нам эв зүйгээ олоогүй байсан. Тухайн үед УИХ дахь манай намын гишүүд өөр өөрсдийн үзэл баримтлалаар саналаа өгсөн. Үр дүнд нь "давхар дээл"-тэй болсныг иргэд мэдэж байгаа.
МАН-ын зүгээс өргөн барьсан Сонгуулийн тухай хуульд 38 нь жагсаалтаар 38 нь тойргоос нэр дэвших талаар тусгасан. Энэ бол тактик. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн олонх нь энэ хуулийн дагуу нэр дэвшиж чадахгүй. Иймд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу тоо нэмэх асуудлыг шийдвэрлэ гэсэн шахалт хуулийн цаана нь бий.
Ардчилсан Нам(АН) тамгаа авч, даргаараа Л.Гантөмөрийг сонгосон. Тийм учраас хуулийн өөрчлөлтийн талаар намын удирдлагаас тодорхой хэмжээний шийдвэр УИХ дахь АН-ын бүлэгт танилцуулснаар санал хураалт явуулна. Өөрөөр хэлбэл, манай намын гишүүд эхлээд нэг байр суурьтай болсны дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах асуудлыг дэмжих эсэхээ шийднэ.
Хугацаа бага байгаа учир намын даргаас тодорхой шийдвэрийг яаралтай гаргаж, бүлэгт танилцуулах шаардлага үүссэн. Эдгээр хуульд зөв асуудлууд байгаа. Үүнийг дэмжээд явахад АН-ын хувьд эерэг үр дүн авчирна.
Миний бие өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн нийт 60 гаруй удаагийн уулзалтыг Ховд аймгийн иргэдийн дунд зохион байгуулсан. Ингэхэд иргэд "100 ямаанд 60 ухна гэгчээр 152 гишүүнтэй болох асуудлыг дэмжихгүй. Эсвэл УИХ-ын гишүүний тоог 100-гаас дээш гаргаж болохгүй" гэсэн саналыг дэвшүүлж байв.
Гишүүдийн тоог нэмэх асуудлыг зөвтгөх шалтгаан бий. 1992 оны анхны ардчилсан сонгуулийн үед нийт 900,000 сонгогчтой байсан. Тэр үед УИХ-ын нэг гишүүн 12,000 сонгогчийг парламентад төлөөлдөг байсан юм. Гэтэл одоогийн байдлаар 2.2 сая сонгогчтой болсон нь нэг гишүүн 29,000 сонгогчийг төлөөлж байгаа гэсэн үг.
Би Ховд аймагт ажиллахдаа ямар ч асуудалгүй сонгогчидтой уулзаж болох ч нийслэлийн дүүргүүдийн хувьд 400,000 хүн амтай. Иймд нөхцөл байдалд миний бие гишүүдийн тоог 99 хүртэл нэмж болно гэсэн байр суурьтай байна" хэмээв.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо