ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный өдгөө Москвагаас 250 орчим км зайд орших чанга дэглэмтэй хорих ангид хоригдож буй. Түүнийг 2021 оны нэгдүгээр сард Москвад ирэхэд нь баривчилсан бөгөөд залилан мэхэлж, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр түүнд есөн жилийн хорих ял өгсөн.
Гэвч Навальныйг бүх насаар нь торны цаана суулгаж ч болзошгүй экстремизм, терроризмын шинэ хэргүүд тулгаж байгааг тэр өчигдөр /2023.04.27/ мэдэгджээ. Тэрбээр энэ мэдэгдлээ шоронгоос видео хэлбэрээр хийсэн бөгөөд экстремизмтэй холбоотой хэргүүдийг няцааж чадвал 30 жил хоригдож магадгүй гэв.
Оросын цэргийн блоггер энэ сарын эхээр дэлбэрэлтэд өртөж амиа алдсан. Татарский нэртэй блоггер баримал хүнээс авсны дараа тус баримал нь дэлбэрчээ. Навальныйн гол холбоотон Иван Ждановын хэлснээр мөрдөн байцаагчид уг хэрэгт Навальныйг холбоотой байж магадгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл барималыг Татарскийд өгсөн Дарья Трепова гэх эмэгтэй нь Навальныйг идэвхтэй дэмжигч байж болзошгүй аж. Мөн холбоотон Леонид Волковын хэлснээр Навальныйн сан үүсгэн байгуулагдсанаас хойших бүх үйл ажиллагааг буцаан гэмт хэрэгт тооцож, түүнд 35 жил хүртэл хорих ял оноож болзошгүй гэв.
Навальныйтай хамт экстремизмийн хэргээр шалгагдаж буй 11 сэжигтэн эрх чөлөөтэй явж байгаа аж. Тэдгээр 11 хүнийг олон улсын эрэн сурвалжлах жагсаалтад оруулсныг Лхагва гарагт болсон шүүх хурлын үеэр мэдэгдлээ.
Шүүхээс Навальныйд 196 хэргийн материалтай танилцаж, судлахад зориулан 10 хоногийн хугацаа өгчээ. Дараагийн шүүх хурал хэзээ болох тов хараахан зарлагдаагүй байна.
Навальный хоригдох хугацаандаа шоронгийн хувцасаа зохих ёсны дагуу өмсөөгүй, харгалзагчид өөрийгөө танилцуулаагүй, нүүрээ угаах ёстой цагтаа угаагаагүй гэх мэт сахилгын зөрчлийн хэргээр шийтгэлийн өрөөнд хэдэн сарыг өнгөрөөжээ. Шийтгэлийн өрөө гэдэг нь нэг л хүн багтах жижигхэн өрөө юм. Навальныйн дэмжигчид түүнд эмнэлгийн тусламж үзүүлээгүй, камерт нь нүд сохром хурц гэрэл тавьсан, сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй хамт байрлуулсан зэрэг хэрэгт хорих ангийн удирдлагуудыг буруутгажээ.
Эх сурвалж: NBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй