Монголбанкны Ерөнхийлөгч Бядраны Лхагвасүрэн шүүгчид хандан, хилийн хоригоо цуцлуулах хүсэлт тавьсан байна. Тэрбээр хүсэлтдээ “Шүүх хуралд байнга оролцож, шүүхийн тасралтгүй үйл ажиллагааг хангах үүднээс өмгөөлөгчөөрөө болон өөрөө биечлэн мэдүүлэг өгч байна. Одоо гүйцэтгэж буй ажлын шаардлагаар Монгол Улсыг төлөөлөн томоохон төсөл хөтөлбөр, яриа хэлэлцээрийн уулзалтад биеэр оролцох, байр суурь илэрхийлэх зайлшгүй шаардлагатай.
Сангийн сайд, Төв банкны Ерөнхийлөгч нар улсаа төлөөлөн оролцох шаардлагатай. Энэ сарын эхээр болсон, ОУВС-гийн хуралд оролцож чадаагүй. Дараа долоо хоногт АХБ-ны хурал болно. Хөгжлийн түншүүдийн зүгээс үл тоосон, хайхрамжгүй хандсан мэт сэтгэгдэл төрүүлж байгааг ойлгож, үүнийг харгалзан хилийн хоригоос чөлөөлж өгнө үү. Миний эзгүйд өмгөөлөгч миний өмнөөс шүүх хуралдаанд оролцоно. Өмгөөлөгчдөө итгэж байна ” гэжээ.
Хөгжлийн банкны гэх хэргүүдийг шүүж буй хуралдаан даргалагч “Энэ хэргийн бүх оролцогч, шүүгчдэд Монгол Улсын хилээр гарахыг хориглосон. Энэ шийдвэр бүх хүнд тэгш үйлчилнэ. Хэрэг хянан шийдэх ажиллагаа тасралтгүй үргэлжилнэ ” гэв.
Төв банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хэрэгт холбогдуулан шалгаж байна. Тэрбээр 2013 онд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр ажиллаж байхдаа "Бэрэн" группийн зээлийн хуралд оролцож байжээ.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй