Энэ онд нийслэлд явуулсан золбин нохойн тооллогын дүнг Хотын ерөнхий менежер М.Баяраа танилцууллаа.
Тэрбээр "Улаанбаатар хотын хэмжээнд эзэнгүй нохойн тооллого хийгдлээ. Өмнө нь 2018 онд тооллого хийгдэж байсан.
Тооллогоор нийслэлийн суурьшлын бүсэд 327,279 га талбайд 160,885 эзэнгүй нохой байна. Нэг га газарт зургаан эзэнгүй нохой байна гэсэн үг.
Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянгол дүүрэгт эзэнгүй нохой хамгийн их тоологдсон.
Он гарснаас хойш 29,679 золбин муур, нохойг устгасан. Тендер шалгаруулалт дуусахаар эхний ээлжид 3,000 гаруй эзэнтэй нохойн үржлийг зогсоох мэс ажилбарыг хийнэ.
Зоонозын өвчин судлалын төвийн амьтан судлаач н.Баяр "Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн нийт талбайд мэргэжилтнүүд золбин нохойн тооллогыг хийлээ.
Олон нийтийн талбайд хүний хараа хяналтаас гадуур чөлөөтэй явж байгаа нохойг золбин гэж нэрлэдэг.
Төвийн зургаан дүүргийн нийт талбайн 1/4-ийг санамсаргүй түүврийн аргаар сонгоод тооллогыг хийж, нийт талбайд харьцуулж дүнг гаргах аргаар тоолсон. Ингэхэд нэг га-д дунджаар зургаа орчим золбин нохой байна.
160,000 гаруй золбин нохой байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт золбин нохой хамгийн бага.
Нийт золбин нохойн 70 орчим хувь нь гэр хороололд, үйлдвэр орчмын газарт 25 орчим хувь, орон сууцны хороолол орчимд 5 орчим хувь нь байна.
Гэр хороолол буюу хашаандаа нохой тэжээдэг иргэд нохойдоо анхаарал халамжтай байвал золбин нохойн тоо буурах боломжтой" гэлээ.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн