surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 139 улсаас 109 дүгээрт бичигдэв

Монгол Улс логистикийн үзүүлэлтийн индексээр 139 улсаас 109 дүгээрт бичигдэв

2023 оны логистикийн үзүүлэлтийн индексэд дэлхийн 139 улсыг хамруулснаас 14 улс дөрвөөс дээш буюу “Маш сайн” үнэлгээ авсан байна.

Сингапур, Финланд, Дани, Герман, Нидерланд, Швейцар, Австри, Бельги, Канад болон Хонгконг зэрэг өндөр орлоготой улсууд жагсаалтын эхний 10-т бичигдэж байна.

2023 оны жагсаалтын онцлог нь дундаж орлоготой улс орнуудын оноо ахисан болохыг Дэлхийн банкны тайланд дурджээ. Монгол Улс 2.5 оноогоор 139 улс орноос 109 дүгээрт бичигдэж байна.

Харин 2.2-оос бага оноо авсан доогуур болон дунджаас доогуур орлоготой 10 улс байгаа нь 2018 оны үзүүлэлттэй харьцуулахад дэвшилттэй тал болжээ.

Бага оноотой улс орнуудын хувьд далайд гарцгүй, зэвсэгт мөргөлдөөнд өртсөн, байгалийн гамшиг байнга тохиолддог, дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнээс хол зэрэг онцлогтой байдгийг судлаачид онцолж байна.

Дэлхийн худалдаа, тээврийн талаас илүү нь чингэлэг тээврээр, 35 хувь нь агаарын тээврээр гүйцэтгэдэг болохыг судалгаанд дурдсан байна. Агаарын тээврийн хувьд Covid-19 цар тахлын жилүүдэд зорчигч тээврийн нислэг цөөрч, өргөн биетэй онгоцны хүртээмж буурснаар үнэ эрс өсөж байсан бол 2022 оны эхнээс харьцангуй хямдарсан байна.

Мөн нийлүүлэлтийн сүлжээний найдвартай байдал маш чухал бөгөөд чингэлэг тээврийн нийт хугацаа 44 хоног байгаагаас хугацааны 60 хувь нь далайд гарах хугацаа байгаа аж. Хамгийн сорилттой хэсэг нь боомт эсвэл онгоцны буудлын бүтээмж, нэвтрүүлэх чадвар, гаалийн шинэчлэл технологиос хамаарч буйг Дэлхийн банкны тайланд онцолжээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1