Нийслэлийн иргэний танхимд 09:00 цагт Нийслэлийн боловсролын салбарын удирдах ажилтны сургалт, уулзалтыг зохион байгуулна. 2022-2023 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, эрх зүйн шинэчлэл түүнийг хэрэгжүүлэх менежмент, анхаарах зарим асуудлын талаар нэгдсэн мэдээлэл хүргэж, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт уулзалтыг нийслэлийн 9 дүүргийн сургууль, цэцэрлэгийн 1,000 орчим удирдах ажилтныг хамруулан зохион байгуулна. Цахим хурал 09:00 цагт Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яамны харьяа Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрт хамрагдсан уул уурхайн бус экспортын чиг баримжаатай төслийг сонгон шалгаруулах хурал болно. "Blue Sky" зочид буудалд 10:00 цагт "Монгол Улсын аялал, жуулчлалын тогтвортой хөгжлийн талаарх бодит мэдээ мэдээлэл, тоо баримтад үндэслэсэн нөхцөл байдлын судалгаа, дүгнэлт"-ийн тайлан хэлэлцүүлэг болно. Гадаад Харилцааны Яамны байранд 13:00 цагт Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан “Их хуралдай” симпозиум болно. Чингисийн хүрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас “Уур амьсгалын өөрчлөлт ба хүүхэд, залуучууд” чуулганыг зохион байгуулна. Үндэсний болон олон улсын 14-18 насны 500 орчим хүүхэд, залуус чуулна. Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, сөрөг нөлөөллийг бууруулахад хүүхэд, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. 16:00 цагт УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Улаанбаатар хотод дөрвөн улирлын хүлэмж байгуулна
2025.05.24 11:42
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй