surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хөрс, хүн, хүнс гурав хүйн холбоотой. Тиймээс "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгалыг өрнүүлж байгаа юм.

Хөрс, хүн, хүнс гурав хүйн холбоотой. Тиймээс "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгалыг өрнүүлж байгаа юм.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдөр /2023.04.28/ "Эрүүл монгол хүн" үндэсний чуулган Төрийн ордонд боллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы нээлтэд оролцож үг хэлэв. Тэрбээр, "Хүн амын дунд архи, тамхины хэрэглээ, зохисгүй хооллолт, дасгал хөдөлгөөний хомсдол, илүүдэл жин, таргалалт эрс нэмэгдэж байгаа нь Монгол хүний эрүүл мэнд, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж байна.

Судалгаанаас харахад насанд хүрсэн иргэдийн 90 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ард, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулах, соён гэгээрүүлэх, эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх, эрүүл хүнсээр хангах, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үүднээс "Эрүүл монгол хүн" үндэсний хөдөлгөөнийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

Манай улсад согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон сөрөг нөлөөлөл гарсаар байна. Өндөр хатуулгатай согтууруулах ундааны хэрэглээ жил бүр өсөж, насанд хүрсэн нэг монгол хүнд жилд дунджаар 54 литр согтууруулах ундаа оногдож байна гэсэн судалгаа гарчээ. Энэ бол аюулын харанга дэлдсэн, анхаарууштай асуудал болсон нь тодорхой харагдаж байна. Иргэд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, түүнд донтох байдал улам бүр нэмэгдэж байна гэсэн судлаачдын дүгнэлт ч гарсан.

Хөрс, хүн, хүнс гурав хүйн холбоотой. Тиймээс "Тэрбум" мод үндэсний хөдөлгөөн, Хүнсний хувьсгалыг өрнүүлж байгаа юм. Монголчууд бид 100, 100 жил тэрбум, тэрбумаар мод тарих ёстой ард түмэн. Газар нутгийнхаа 40 хувийг бид ойжуулах ёстой. Ингэж чадвал Монгол Улс тогтвортой хөгжлийнхөө үндэс суурийг тавьж чадна.

Бүх зүйл муу, муухай биш. Монгол Улс хөгжиж байгаа шүү, эх орон минь сайхан болж байгаа. Болж, бүтэж байгаа зүйлийг харж, нүд сэтгэлээ баясгаж амьдарч сурах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1