Big Bang" хамтлагийн гишүүн Тэ Ян хамгийн алдартай соло уран бүтээлүүдийнхээ нэг болох "Eyes, nose, lips" дуугаа эхнэртээ зориулан бичиж байсан тухайгаа саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ. Өнөөг хүртэл тус дууг эхнэртээ зориулан бичсэн гэдгийг хэн ч таамаглаагүй байсан юм.
Одоогоос найман жилийн өмнө дуучин Тэ Ян "1AM" хэмээх дууныхаа клип хийхээр яаравчилж байх үед гол дүрд тоглох эмэгтэй дутуу байв. Тэрбээр найзынхаа зөвлөснөөр жүжигчин Мин Хё Ринд санал тавихад жүжигчин бүсгүй уриалгахан хүлээж авчээ. Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн тулд Мин Хё Ринийг хоолонд урьсан Тэ Ян хоорондоо сайн нийцэж байгаагаа ойлгон харилцаагаа гүнзгийрүүлэхээр шийджээ.
Энэ тухайгаа Тэ Ян "Бидний яриа хоорондоо маш сайн нийцэж, сайн ойлголцож байсан. Тэр үед надад болзооны туршлага гэх зүйл байгаагүй учраас эмэгтэй хүнтэй хэрхэн харилцах тухайгаа мэдэхгүй байсан. Харин тэр эвгүй байдал үүсгэлгүйгээр бидний яриаг маш сайн хөтөлж байсан. Салах үед би түүнд дахин уулзах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Түүнтэй уулзах тусам би улам бүр сайн болж байсан. Харилцаагаа цааш үргэлжлүүлж чадвал гэрлэх болно гэж дотроо бодсон" гэжээ.
Тэд үерхэж эхэлсэн ч удалгүй хоёр тийш болжээ. Дуучин Тэ Ян дэлхийг тойрсон аялан тоглолтоо эхлүүлээд байсан бөгөөд завгүй цагийн хувиариас хосууд хоёр тийш болсон гэдэг. Дурлалт бүсгүйгээ санасан сэтгэлээ дуу болгон буулгасан тэрбээр энэ үеэрээ "Eyes, nose, lips" хэмээх хит дуугаа зохиожээ.
Энэ тухайгаа тэрбээр "Одоо бодоход би болзож байсан туршлагагүй учраас яах ёстойгоо өөрөө ч мэдэхгүй байсан. Тэр маш их сэтгэлээр унасан байх. Тэр үед бид хоёр салсан л даа. Би түүнийг санасан сэтгэлээ шингээн "Eyes, nose, lips" дуугаа бичсэн" хэмээжээ.
Энэхүү дууны ачаар тэр хоёр эргэн нийлж чаджээ. Бүх сэтгэлээ шингээн хийсэн тус дуу нь тэдний замыг эргэн нэгтгэсэн бөгөөд тус дууны клипэнд мөн эхнэр Мин Хё Рин нь тоглодог билээ.
"Eyes, nose, lips" дууныхаа тухай Тэ Ян 2014 онд нэгэн нэвтрүүлэгт оролцож байх үедээ ярьсан байдаг. Тэрбээр "Хайртай байсан ч хоёр тийш болсон хүндээ зориулсан" гэх товчхон хариулт өгч байжээ. Хосууд 2018 оны дөрөвдүгээр сард гэр бүл болж, хуримаа хийжээ.
Дональд Трамп Илон Маскт итгэл хүлээлгэлээ
2024.11.13 13:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ
2050 он гэхэд Монголд зудын эрсдэлээс болж нийт нутгаар хуурайшилт явагдана
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ