surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Хүйтэн дайны үеийн тагнуулч бүсгүй 20 жилийн дараа суллагджээ

Хүйтэн дайны үеийн тагнуулч бүсгүй 20 жилийн дараа суллагджээ



Америк, Кубын хүйтэн дайны он жилүүдэд баригдсан тагнуулч бүсгүй 20 гаруй жилийн турш хоригдож ял эдэлснийхээ дараа суллагджээ. Өдгөө 65 настай Ана Монтес АНУ-ын Батлан хамгаалах тагнуулын агентлагт ажиллаж байхдаа Куба улс руу мэдээлэл дамжуулсан хэргээр 2001 онд баригдсан байна.Тэр Куба дахь АНУ-ын тагнуулын ажиллагааг бараг бүхэлд нь илчилсэн бөгөөд Вашингтонд хамгийн их гарз хохирол учруулсан тагнуулын ажилтнуудын нэг хэмээн түүхэнд бичигджээ. Ерөнхийлөгч Жорж Бушийн үед сөрөг тагнуулын албыг удирдаж байсан Мишель Ван Клив нь Монтесыг Америкчууд Кубын тухай юу мэддэгийг, Кубад хэрхэн ажиллагаа явуулж байсан зэргийг бараг бүгдийг илчилсэн гэж мэдээлсэн байна. Кубууд америкчуудын юу мэдэж байгааг мэддэг байсан тул тун сонор сэрэмжтэй байж, давуу талаа ашиглаж байсан гэжээ. Монтесыг баригдсаны дараа нэгдсэн улсыг бүхэлд нь эрсдэлд оруулсан гэж буруутгаж 25 жилийн ял оноосон байна. Тэрээр Латин Америк дахь Рональд Рейганы явуулсан бодлогыг эсэргүүцдэг байсан тул Кубын тагнуулаар ажиллахыг зөвшөөрч байжээ. Монтес бараг 20 орчим жил Кубын тагнуулаар ажиллахдаа Вашингтоны зоогийн газруудад мэдээлэл дамжуулагчидтай ойр ойрхон уулзаж, нууц мэдээллийг кодлон явуулдаг байсан байна. 
Эцэст нь Холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнийг барьж байжээ. Монтес суллагдсан хэдий ч таван жилийн хугацаанд байнгын хяналтад байх ба түүний цахим хэрэглээнд хяналт тавих ажээ. Мөн Засгийн газар болон гаднын агентлагуудад албаны зөвшөөрөлгүйгээр ажиллахыг нь хориглосон байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1