"Queen" хамтлагийн домогт дуучин Фредди Меркуригийн алдартай тоглолтууд дээрээ өмсөж байсан савхин богино өмд дуудлага худалдаагаар 19 мянган ам.доллар буюу 73 сая төгрөгөөр зарагджээ.
Тэрээр бариу загвартай уг богино өмдөө алдар нэрийнхээ оргил үед буюу 1980-аад оны үед Бирмингем, Торонто зэрэг хэд хэдэн томоохон хотуудад болсон шоуныхаа үеэр өмсөж байжээ.
Нэрт дуучин Фредди Меркури 1991 онд 45 насандаа ДОХ-ын хүндрэлийн улмаас нас барсан билээ. Түүний эл 71 см бэлхүүстэй богино өмдийг "Queen" хамтлагийн "Queen: As It Began" намтар номонд "Фредди тайзны хувцаслалтаараа л үзэгчдийг алмайруулахаар шийдсэн нь эрэгтэй хүнд байж болох хамгийн богино, хамгийн бариу савхин богино өмд. Төсөөлөх юу ч шаардлагагүй тийм хувцаслалтад нь хэн ч гомдоллож, шүүмжилж байсангүй" гэж бичжээ.
Энэ оны сүүлээр Фредди Меркуригийн гэрт хадгалагдаж буй 1500 гаруй хувийн эд зүйлийг дуудлага худалдаанд гаргах талаар түүний фен клубийн нарийн бичгийн дарга Жеки Ганн мэдээлжээ.
Эх сурвалж: BBC
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Бээжин юанийн ханш уналтыг удаашруулж чадна
2024.11.19 13:03
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй