surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Дэлхийн II-р дайны цэргийн бугуйвчийг олсон хүү эзнийг нь хайж 6500 км аялжээ

Дэлхийн II-р дайны цэргийн бугуйвчийг олсон хүү эзнийг нь хайж 6500 км аялжээ

Итали улсын иргэн 19 настай Габрьел Паволттони метал илрүүлэгч төхөөрөмж ашиглан Италийн нэгэн ойд хайгуул хийжээ. Тэрбээр, ойгоос гялтганасан зүйл олсон бөгөөд нэг тал дээр нь "1943", нөгөө тал дээр нь Эрнест Холцклав гэх нэр байжээ.

Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан тус цэргийн гэр бүлийг олохоор шийдсэн хүү ээжийнхээ хамтаар АНУ-руу нисжээ.

Эрнест гэх хүн АНУ-ын армийн 34-р явган цэргийн салааны гишүүн байсан бөгөөд түүнийг Маттапан орчмын Хоуп уулын оршуулгын газарт оршуулсан ч тэд түүний булшийг олохгүй байжээ. Харин тэдэнд Жим Киллийн гэх нэгэн сайн санаатан тусалсан байна. 

"Би тэднийг оршуулгын газар ямар нэгэн зүйл хайж байхыг хараад хайж байгаа зүйлээ олохгүй байгаа юм шиг санагдсан" хэмээн Жим яриа өгөхдөө дурдсан ба тэднийг оршуулгын газраас хэдхэн км зайтай амьдардаг Холцклавын гэр бүл дээр дагуулан очиход тусалсан байна. 

Амиа алдсан цэргийн гэр бүл хүүгийн хичээл зүтгэлд сэтгэл нь маш их хөдөлснөө илэрхийлжээ. 

АНУ-д яг одоо Дэлхийн 2-р дайны 167,000 орчим ахмад дайчин амьд үлдсэн бөгөөд 1942-1945 оны хооронд 16 сая америкчууд дайнд оролцож байжээ. 

Хольцклавын алба хааж байсан 34-р явган цэргийн анги 1943 оны 9-р сард нацист Германы холбоотон Италийг довтлох үеийн байлдаанд оролцож байжээ. Тухайн тулааны үеэр Италид 400 мянга гаруй цэрэг амиа алдсан бол Италийн фашист дарангуйлагч Бенито Mуссолинигийн дагуулж байсан Италийн цэргүүд болон Германы цэргүүд нийлээд сая гаруй цэрэг амь насаа алдаж байжээ.

Хүүгийн хичээл зүтгэл гарган аваачиж өгсөн бугуйвч гэр бүлийнх нь хувьд гайхалтай сэтгэл хөдлөм мөчийг бэлэглэж, дэлхий даяар дайны үеийн аймшигт түүхийг эргэн санацгааж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1