УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдрөөс ажилдаа орж, Байнгын хорооны хуралдаа суужээ. Харин Сэлэнгэ аймгийн сонгогчид түүнийг эгүүлэн тат. Бүрэн эрхийг нь түдгэлзүүл гэх шаардлагыг УИХ-ын Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөрт ирүүлжээ. Энэ талаар Б.Баттөмөр “Сэлэнгэ аймгийн сонгогчид цахимаар болон цаасаар гарын үсэг зурсан материал ирүүлсэн. УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрэмд “Хэрвээ УИХ-ын гишүүн ямар нэгэн асуудалд холбогдон хуулийн байгууллага шалгаж байгаа тохиолдолд давхар шалгахгүй гэж дүрэмдээ заасан. Миний мэдэж байгаагаар, Хан-Уул дүүргийн шүүхэд хэрэг нь яваа юм билээ. Хоёрт, хүүхдээ татаж унагасан хүчирхийллийн хэрэгт хоёр талаас гомдол гаргаад цагдаагаас шалгаж байгаа юм билээ. Бид шүүх, цагдаад бичиг өгсөн. Энэ дагуу цагдаагаас шалгаад эрүүгийн шинжтэй байна уу гэдгийг тогтооно.
Өөрөөр хэлбэл, шүүх, цагдаад хоёр тусдаа гомдол яваа учраас бид харж байгаа. Иргэд эрхийг нь түдгэлзүүл, буцааж тат гэдэг. УИХ-ын Ёс зүйн байнгын хороонд ийм эрх байхгүй” гэв. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
-Ёс зүйн байнгын хороо ямар хариуцлага тооцох эрхтэй байдаг юм бэ?
-Гуравхан арга хэмжээ авна. Үүнд, сануулна, уучлалт гуйхыг даалгана. Мөн зургаан сар хүртэлх цалингийн 20 хувиар торгох арга хэмжээ авна. Тиймээс хуулийн байгууллагаас материал нь ирэг. Хамгийн гол асуудал нь хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн. Хоёрдахь нь гэр бүлийнх. Камер тавиад бичлэг хийснийг тагнасан гэж үзэх үү. Олон талаас авч үзэж байж шийднэ. Баталгаатай хэлэхэд, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, шийддэг. Буцаж татах эсэхийг гэм буруутайг нь шүүхээс тогтоосон тохиолдолд хэрэглэх хуулийн үйлчлэлтэй. Хүмүүс асуудлыг нь авч хэлэлцсэнгүй гэх юм. Тийм эрх байнгын хороонд байхгүй гэдгийг дахин хэлье.
-Сэлэнгэ аймгийн нийт хэчнээн иргэнээс гомдол, хүсэлт ирүүлсэн бэ?
-Цахимаар 220 гаруй, гарын үсэг зурсан 600 гаруй гэхээр нийлээд 900 орчим хүний гарын үсэгтэй бичиг ирсэн гэж ойлгож болно.
-Ч.Ундрам гишүүн өнөөдөр ажилдаа ирсэн харагдсан. Та түүнтэй уулзсан уу?
-Бүлгийн хуралд ирсэн. Би Ч.Ундрам гишүүнд ийм өргөдөл, гомдол ирүүлсэн гэж дуулгасан гэв.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо