Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалаар нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохойны тооллогыг ЗӨСҮТ-тэй хамтран зохион байгууллаа. Тус тооллогыг хамгийн сүүлд 2018 онд хийсэн бөгөөд энэ удаа нийслэлийн суурьшлын бүс буюу 327 мянга 279 га талбайд 160 мянга 885 золбин нохой байгаа дүн гарчээ. Энэ нь нэг га-д дунджаар зургаан нохой байна гэсэн үг.
ЗӨСҮТ-ийн амьтан судлаач Ц.Баяр “УБЗАА-тай хамтран төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт золбин нохойн тооллогыг хийсэн. Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт хамгийн олон золбин нохой тоологдсон бол Чингэлтэй дүүрэгт хамгийн цөөн тоологдсон. Мөн гэр хорооллын орчимд золбин нохой хамгийн өндөр буюу нийт золбин нохойн 70 орчим хувь нь, үйлдвэр болон компаниудын хашаа орчимд 20-25 орчим хувь нь, үлдсэн хувь нь орон сууцны хороолол орчимд байна” гэлээ.
Дүүргүүдэд тархсан байдлаар нь авч үзвэл, Баянгол дүүрэгт 1415, Баянзүрх дүүрэгт 64202, Сонгинохайрхан дүүрэгт 49726, Хан-Уул дүүрэгт 32840, Чингэлтэй дүүрэгт 3809, Сүхбаатар дүүрэгт 8889 эзэнгүй нохой байгаа аж. Нийслэлийн статистикийн газраас ирүүлсэн мэдээгээр хотын хэмжээнд 48128 нохой, 2139 муур тэжээвэр буюу эзэнтэй байна.
Он гарснаас хойш эзэнгүй 29671 нохой, муур устгажээ. Энэ хүрээнд “Гэр хорооллын тэжээвэр нохойны үржил хязгаарлах мэс ажилбар хийх” ажлын тендер сонгон шалгаруулалтыг зарлаад байна.
Дашваанжилын захирал, жолооч хоёрыг яллагдагчаар татлаа
2024.11.14 10:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй
Сэрэмжлүүлэг : Боомын хүний өвчлөл бүртгэгдсэн энэ үед "МАХ" авахдаа юуг анхаарах вэ
“Гоёл Кашмер”-ийн шинэ салбарын нээлтийн үеэр бүх ноолууран бүтээгдэхүүн 20 хувь хямдарна
Италийн Ерөнхийлөгч улс төрийнх нь асуудалд оролцохгүй байхыг Илон Маскт анхааруулав
ЧУУЛГАН : Цөмийн энергийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Дүнжингаравын уулзварт гарсан ослоос учирсан нийт хохирлыг 5.4 тэрбум гэж тогтоожээ
Тамхины хяналтын тогтолцоог сайжруулахад Австрали улстай хамтрахаар санал солилцлоо
Хятадад цэнгэлдэх хүрээлэн рүү машинтай этгээд дайрч орсны улмаас 35 хүн амиа алджээ