Нэтфликс компани тавдугаар сарын 10-ны өдөр эртний Египетийн хатан хаан Клеопатрагийн тухай баримтат-уран сайхны “Queen Cleopatra” бүтээлийг өөрийн стриминг платформд гаргах юм.
Холливүүдийн жүжигчин Уилл Смитийн гэргий Жада Пинкет Смитийн найруулсан энэ бүтээлд өнгөт арьстан жүжигчин Адел Жэймс хатан хааны дүрд тогложээ.
Гэвч Египетийн олон нийт болон эрх баригчид Клеопатра хатан хааныг цагаан арьстан байсан гэж Нэтфликс компанитай маргаан үүсгээд байна.
Тус улсад уг бүтээлийг өөрчилж, засахыг шаардсан хөдөлгөөн эхэлж, 40,000 гаруй хүний гарын үсэг цуглуулжээ.
Парламентын гишүүн Сабура Аль Сайед улсынхаа зах зээлд Нэтфликсийг хориглохыг хууль тогтоогчдод уриалсан байна.
Пүрэв гарагт Египетийн эртний түүх дурсгалын яам уг маргаанд оролцож, урт тайлбартай мэдэгдэл гаргажээ.
Хатан хааны баримал, хөшөөнүүд түүнийг “цагаан арьстай, Эллин хэв маягийн царай төрхтэй хүн” байсныг баталдаг тухай уг мэдэгдэлд тайлбарласан байна. Эллин нь эртний Грекийн соёл иргэншлийг илэрхийлдэг нэр томьёо юм.
Египетийн засгийн газрын дэргэдэх Эртний Олдворын Дээд Зөвлөлийн тэргүүн Мостафа Вазири хатан хааныг хар арьстан байсан мэтээр харуулах нь “Египетийн түүхийг гуйвуулсан хэрэг” гэж мэдэгджээ.
Клеопатра хатан хааныг Нил мөрний эрэгт Птолемейн гүрнийг байгуулсан Македоны Александрын жанжнуудын нэг Птолемейн удмын хүн байсан гэдэг.
Нийтийн тооллын өмнөх 69 онд мэндэлсэн хатан хааны гоо үзэсгэлэнг магтсан домог түүхүүд олон байдаг ч яг ямар өнгийн арьстай хүн байсан нь бүрхэг байдаг юм.
Эх сурвалж: AFB
Налайх дүүрэгт менингококкийн халдвар бүртгэгджээ
2025.01.29 16:06
"Air Busan" онгоцны гал тээшний хэсгээс гарчээ
2025.01.28 18:05
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
У.Хүрэлсүх Г.Занданшатарыг, Л.Оюун-Эрдэнэ Х.Нямбаатарыг Ерөнхий сайдад зүтгүүлж магадгүй байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн
Манай улсын зээлжих зэрэглэл B2 болж ахисан ч "Тогтвортой" ангиллаас дээшлээгүй