surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Төрийн албан хаагчдад ажилласан хугацаанаас нь хамаарч нэмэгдэл олгоно

Төрийн албан хаагчдад ажилласан хугацаанаас нь хамаарч нэмэгдэл олгоно

Энэ оны улсын төсөвт төрийн албан хаагчдын цалин урамшууллын системд өөрчлөлт оруулах талаар тусгасан билээ. Тэгвэл энэ сараас төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэх мэт ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болох юм байна.
 Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулахад, “Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг таван хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жил бүрээр нь тооцон нэмэгдүүлнэ. Ингэснээр төрийн албан хаагч нь нэг жил ажилласан бол нэг хувь, хоёр дахь жилдээ ажиллавал хоёр хувь гэсэн зарчмаар 25 жил ажилласан бол 25 хувийн нэмэгдэл авах ажилласан хугацаанаас хамаарсан цалингийн нэмэгдэл авдаг болно. Төсвийн шинэчлэлийн бодлогын хүрээнд төрийн албан хаагчийг ажлын бүтээмжээр нь урамшуулдаг тогтолцоог бий болгох зориулалттай” гэлээ.
Төрийн албаны тухай хуулийн 57.7, 57.8-д заасныг тус тус үндэслэн Засгийн газраас тогтоол гаргасан юм. Тус тогтоолоор төрийн алба хаасан хоёр дахь жилээс эхэлж нэг, нэг хувиар цалингийн нэмэгдлийг тооцож авахаар тусгажээ.
Дэлгэрүүлбэл:
2 дахь жил /13-24 сар/ – 1 хувь
3 дахь жил /25-36 сар/ -2 хувь
4 дэх жил /37-48 сар/ -3 хувь
5 дахь жил /49-60 сар/ -4 хувь
6 дахь жил /61-72 сар/ -5 хувь
25 дахь жил /289-300 сар/ -24 хувь
26 ба түүнээс дээш жил -25 хувиар тус тус цалингийн нэмэгдлийг тооцох аж.
 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1