Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улсын Засгийн газраас анх 2017 онд авч байсан Гэрэгэ бондын үлдэгдэл болох 387 сая ам.долларыг өнгөрсөн Баасан гарагт төлснөөр, уг бондын төлбөр бүрэн барагдаж дууслаа" гэв.
Гэрэгэ бондын 800 сая ам.долларын тухайд:
- 2017 онд авсан
- Хугацаа: 5.5 жил
- Хүү: 5.625%
- Зориулалт: Чингис бондын 500 сая ам.доллар, Дим сам нэг тэрбум юань, үнэт цаасны дахин санхүүжилт байв.
Үргэлжлүүлэн "Гадаад өрийн менежментээ амжилттай хийсний үр дүнд Гэрэгэ бондын үлдэгдлийг барагдуулж дууссанаар олон улсын санхүүгийн зах зээлд Монгол Улсын Засгийн газар хариуцлагатай байгаагаа харуулсан төлөлт боллоо. Засгийн газрын 8.6 тэрбум ам.долларын нийт өр найман тэрбум ам.доллар болж буурсан.
2023 оны нэгдүгээр сарын 19-нд гадаад зах зээлд шинэ бонд амжилттай гарсан. 650 сая ам.долларын захиалга гаргаад нийтдээ $4 тэрбумын захиалга авч чадсан. 8.65 хувийн хүүтэй гарсан" гэв.
Мазаалай, Чингис, Гэрэгэ бондын өр төлбөрийг бүрэн барагдуулж дуусгаснаар Монгол Улсын Засгийн газар гадаад өрөөс хамааралтай дефолтоос бүрэн гарч буйг Сангийн сайд мэдээллийн төгсгөлд онцлов.
Дараагийн төлбөрүүд 2025 оноос хойш үргэлжилнэ.
Алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрлээ
2024.10.23 15:10
Долларын ханш 14 хоногт 35 төгрөгөөр өсчээ
2024.10.23 12:50
Алтны үнэ унц нь $2700 давж, дахин шинэ дээд түвшин тогтоолоо
2024.10.18 12:15
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ