surag.mn
facebookinstagramtwitteryoutube
1 минут унших

Ирэх таван жилд 14 сая ажлын байр үгүй болно

Ирэх таван жилд 14 сая ажлын байр үгүй болно

Дэлхийн хөдөлмөрийн зах зээлд ирэх таван жилийн хугацаанд асар том хоосон орон зай гарна гэж үзэж байна. Энэ нь эдийн засгийн доройтол болон хиймэл оюун ухаантай холбоотой. Компаниуд ажиллах хүчнээ хиймэл оюун ухаан гэх мэт технологийн дэвшилээр орлуулах болжээ.

Дэлхийн эдийн засгийн форумаас 800 гаруй компанид судалгаа хийсний үр дүнд уг тайлан гаргасан байна. Тайланд дурдсанаар 2027 он гэхэд ажил олгогчид шинээр 69 сая ажлын байр бий болгож, 83 сая ажлын байрыг үгүй болгох аж. Ингэснээр одоогийн ажлын байрны хоёр хувь буюу 14 сая ажлын байр үгүй болно гэсэн үг юм.

Энэ хугацаанд хөдөлмөрийн зах зээлийн уналтад олон хүчин зүйл нөлөөлнө. Тухайлбал, сэргээгдэх эрчим хүчний системд шилжих нь шинээр ажлын байр бий болгох томоохон хүчин зүйл юм. Гэтэл нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлт удааширч, инфляцийн түвшин нэмэгдэх нь алдагдлыг бий болгоно.

Харин хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхээр яарах нь эерэг ба сөрөг хүчин зүйлийг давхар үүсгэнэ. Компаниудад хиймэл оюун ухаант төхөөрөмж, хэрэгслүүдийг удирдах шинэ боловсон хүчин хэрэгтэй болох юм. Дэлхийн эдийн засгийн форумаас мэдээлснээр, мэдээллийн шинжээч, эрдэмтэн, машин сургалтын мэргэжилтэн, кибер аюулгүй байдлын мэргэжилтэн зэрэг ажлын байрны тоо 2027 он гэхэд дунджаар 30 хувиар өсөх төлөвтэй байна. Гэтэл нөгөөтэйгүүр роботууд зарим тохиолдолд хүнийг орлох тул олон ажлын байр эрсдэлд орно. Бүртгэл хөтлөх болон захиргааны ажлын байрууд 2027 он гэхэд 26 саяар цөөрч магадгүй гэж үзжээ.

Сүүлийн арван жилийн хугацаанд автоматжуулалт аажмаар өргөжсөөр байна. Судалгаанд оролцсон байгууллагуудын мэдэгдсэнээр одоогоор нийт ажлын 34 хувийг машин гүйцэтгэдэг гэжээ. Одоогоос гурван жилийн өмнө ажил олгогчид 2025 он гэхэд ажлын 47 хувийг автоматжуулна гэж үзэж байсан. Тэгвэл өдгөө 2027 он гэхэд нийт ажлын 42 хувийг автоматжуулна гэж таамаглаж байна.

 

Эх сурвалж: CNN 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.

Шинэ сэтгэгдэл нэмэх

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

№1