Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд “5Ш” ажиллагааг хэрэгжүүлж буй.
Тухайлбал;
Эдгээр ажиллагааг хэрэгжүүлснээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнийг “55 их наяд төгрөгт” хүргэх боломжтой гэдгийг тооцоолжээ.
Эдгээрээс “Шүүр ажиллагаа”-ны талаар surag.mn онцлон хүргэж байна
Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу “Шилжүүлэн авч ирэх үйл ажиллагаа” болон “Шүүр ажиллагаа”-ны хэрэгжилтийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хариуцаж байгаа юм.
Шүүр ажиллагаагаар төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит компани, улсын үйлдвэрийн газруудын даргын албан тушаалд хууль бусаар томилогдсон, ашиг сонирхлын зөрчилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож байсан албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх учиртай.
Энэ хүрээнд ЗГХЭГ-аас холбогдох байгууллагуудад дараах чиглэлийг өгсөн байдаг.
Тус ажлын хэрэгжилтийн тайланг ЗГХЭГ-т 2023 оны дөрөвдүгээр сарын 10-ны дотор хүргүүлэх чиглэл өгөгдсөн.
Үүгээр нийт 3000 гаруй албан байгууллагаас мэдээлэл ирүүлэх ёстой байв. Гэвч ЗГХЭГ-ын даргын дөрөвдүгээр сарын 19-нд өгсөн мэдээллээр 1343 албан байгууллага мэдээллээ ирүүлжээ. Эдгээрээс 183 байгууллага ямар нэг зөрчилгүй, 1163 нь тодорхой зөрчилтэй байгаа бөгөөд үүнээс 187 албан тушаалтныг чөлөөлж, 172 зөрчлийг арилгуулсан гэх тайлбарыг өгсөн.
Өнөөдрийн байдлаар 6161 төрийн албан хаагчид тэтгэвэр авч байгаа хэрнээ төсвөөс даврах цалинжиж буй. Тухайлбал төрийн тусгай албан хаагч 156 хүн цэргийн насны тэтгэвэр тогтоолгоод, төсвөөс цалинжиж байгаа юм.
Тус төрийн албаны ажилчдыг төсвөөс цалинжуулахад 7.5 тэрбум орчим төгрөг зарцуулагддаг аж. Мөнгөн дүнг бүтэн жилээр авч үзвэл нийт 30 тэрбум төгрөгийн цалин гарч байгаа юм.
ЗГХЭГ-ын дэд дарга буюу Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандорж: “Шүүр ажиллагааны хүрээнд Төрийн албаны тухай хуулийг хэрэглэж байгаа дарга нартай холбоотой 6187 зөрчил илэрсэн”.
Шүүр ажиллагаагаар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, хууль зөрчсөн этгээдүүд шүүрдэгдэж байгаа ч “Сайны хажуугаар саар” гэгчээр зарим талаараа асуудал үүсгэж байгаа аж.
Тодруулбал, Шүүр ажиллагаа нь Монгол Улс даяар хэрэгжиж буй. Энэ хүрээнд хөдөө орон нутгуудад шүүрдэх ажиллагаа хийгдсэнээр, тухайн салбар нь ажиллах хүчний хомсдолд орж байгаа байна.
Улмаар зарим эрх баригчдын зүгээс шүүр ажиллагааг зөвхөн бүх нийтийн төвлөрсөн газар болох нийслэлд л хэрэгжүүлэх саналыг дэвшүүлээд байгаа билээ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан
Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны дарга Г.Билгүүн
Хөдөө орон нутгийн 330 сумаас 312 сум төрийн албан хаагчдын дутагдалд оржээ.
Энэ мэт зарим талын саналыг эрх баригчид дэвшүүлж байгаа ч, Засгийн газар тодорхой шийдвэр өгөөгүй хэвээр байна.
"5Ш" ажиллагааг хэрэгжүүлэгчид төрийн төмөр нүүрийг үзүүлж, түмний итгэлийг нэгэнт хүлээхээр шийджээ.
Ёстой жинхэнэ “Дургүйд хүчтэй ШҮҮР ажиллагаа” болж байна.
"ЭХ ОРОНЧ СУРАГЧ" ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ЭЭЛЖ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖЛЭЭ
2025.06.25 11:33
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ