1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассемблейгаас жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр” хэмээн тунхагласан.
Өдгөө дэлхийн 100 гаруй улс орон “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд ЮНЕСКО-гоос жил бүр тухайлсан нэг улс оронд хэвлэлийн эрх чөлөөний асуудлыг хөндсөн форум зохион байгуулж ирлээ.
Энэ жилийн тухайд 2023 оны тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд АНУ-ын Нью Иоркт хотод Хүний эрхийн ирээдүйг тодорхойлох нь: Бүх эрхийн үндэс нь үзэл бодлоо илэрхийлэх эрх юм сэдвийн дор чууллаа.
2023 оны Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл "Мэдрэмжтэй мэдээлье" нэгдлээс ХАРИУЦЛАГАТАЙ СЭТГҮҮЛ ЗҮЙ: ТӨЛӨӨЛӨЛ, ИТГЭЛ БА БОЛОМЖУУД сэдэвт форумыг 5 дугаар сарын 4-ний өдрийн Пүрэв гарагт зохион байгуулахаар ажиллаж байна.
МСНЭ-ээс өнөөдөр /2023.05.03/ өдөр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний форум, Хэвлэлийн эрх чөлөөний төлөөх нэгдсэн акц үйл ажиллагааг зохион байгуулж байна.
“Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийг дэлхийн улс орнууд жил бүр өөр, өөр сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд тухайн жилдээ салбартаа хамгийн тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, шийдэл хайсаар ирсэн юм.
Монгол Улсад 2022 оны байдлаар 486 хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол ажиллаж байгаагаас сонин 64, сэтгүүл 46, радио 50, телевиз 135, мэдээллийн сайт 191 байна.
Хэвлэлийн эрх чөлөөний байдал Монгол Улсад хангалтгүйг олон улсын байгууллагууд анхааруулж буй. Тухайлбал: “Хил хязгааргүй сурвалжлагчид” олон улсын байгууллагын жил бүр гаргадаг “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс”-ийн 2022 оны тайланд Монгол Улсын хэвлэлийн эрх чөлөө 70-аас бага оноотой буюу АСУУДАЛТАЙ гэж дүгнэсэн.
Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа хэвлэлийн эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэхэд “Хэвлэлийн эрх чөлөөний өдөр”-ийн утга учир оршино.
UNICEF : Хурдан морины хаврын уралдаан ба Хүүхдийн эрх
2025.01.29 16:30
Бямба гаригаас автобусны тариф 1000 төгрөг болно
2025.01.29 16:00
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Т.АНУЖИН: БИ ЭХ ОРНЫХОО БАЙГАЛИЙН САЙХНЫГ, ХАМТ БАЙГАА ХҮМҮҮСЭЭ ИЛҮҮ ТАНЬЖ МЭДМЭЭР БАЙНА
Гэр хорооллыг нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжүүлэх төслийн талаар санал солилцов
ЭНЭ ОНООС ЭХЛЭН 105,627 ӨРХИЙГ ШАТДАГ ХИЙН ТҮЛШИНД ҮЕ ШАТТАЙГААР ХОЛБОХООР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА
Өрөвч,нинжин сэтгэлийн боловсрол олгох “EMPATHY EDUCATION”хөтөлбөрт 3000 сурагч хамрагдаад байна
Хорин минутын хотын жишиг бүтээн байгуулалт "Сэлбэ" төслийн барилгын шавыг тавилаа
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “ДУЛААНЫ V ЦАХИЛГААН СТАНЦ” барих төслийг дэмжлээ
24 мега төслийн зургаа нь түгжрэл бууруулах зорилготой, нийтийн тээврийн салбарынх байна
Элэг судлалын клиник төвийг Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн салбар эмнэлэг болголоо
БНХАУ-ын аялал жуулчлалын компанийн удирдлагууд Улаанбаатар хоттой танилцлаа
Монгол Улсын Засгийн газар уяачдынхаа үгээр үг хийж өвөл хаврын наадам хийх зөвшөөрөл олголоо.
Чөлөөт бөхийн Улсын АШТ нэгдүгээр сарын 20-22-ны өдрүүдээр Бөхийн өргөөнд болно
МУБИС-ийн нийт оюутнуудын 50 хувь нь 9.4 тэрбум төгрөгийн тэтгэлэгт хамрагджээ
Трамп: Хууль бус цагаачдыг гаргахын тулд зэвсэгт хүчин ашиглахад бэлэн