Дорноговь аймгийн Айраг сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчид ажил хаялт зарлаад яг долоо хонож байна. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт эхэлсэн ажил хаялтад өнөөдрийн байдлаар 38 багш, ажилчид нэгдэн захирал О.Одончимэгийг нууцаар тагнаж, чагнадаг. Өрөөндөө оруулж байгаад хууль бусаар бичлэг хийн, түүгээрээ сүрдүүлж, дарамталдаг. Сэтгэл зүйн хувьд ажиллах боломжгүй хэмээж байна. Тиймээс түүнийг захирлын албан тушаалаас чөлөөлөхийг шаардсан албан бичгийг БСШУ-ны сайд, сумын Засаг даргад хүргүүлжээ. Мөн О.Одончимэгт хүргүүлж, өөрийн хүсэлтээр сайн дураараа ажлаасаа чөлөөлөгдөхийг шаардсан байна.
Хэрвээ холбогдох яамд, албан тушаалтнууд мөн О.Одончимэг уг шаардлагыг хүлээн аваагүй тохиолдолд дээрх багш, ажилтнууд өөрсдийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгнө гэдгээ мэдэгдээд байна.
Сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын 80 орчим хувь нь ажлаасаа чөлөөлөгдвөл сурагчид хохирно. Тиймээс хүүхдүүдийн эрх ашгийн төлөө шийдвэр гаргах нь гарцаагүй биз ээ.
Явган хүний зам, талбайг шуурхай засварлахыг үүрэг болголоо
2024.10.28 15:13
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.
Ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн 60 хувь нь хоёр, гурав дахь байраа авчээ
ГССҮТ-ийн эмч нар ясны хорт хавдартай хэсэгт хиймэл үе суулгах мэс заслыг амжилттай хийлээ
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлд анх удаа монгол эмэгтэй багтлаа
Тэрэлж хотелийн одоогийн эзэн нь Ч.Номин сайд биш түүний төрсөн дүү Ч.Батхүү ажээ
Төв аймгийн ИТХ-д АН-аас нэр дэвшиж, ялалт байгуулсан төлөөлөгч хууль зөрчжээ
Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ
Шадар сайдууд: Л.Гантөмөр 312, С.Амарсайхан 412, Т.Доржханд 8 тэрбумыг зарцуулна
О.Батчимэг: Энэ жил 89 байршилд газрын дуудлага худалдаа зохион байгуулаад байна